Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт 2016 оны 11-р сарын 25-ны байдлаар давхардсан тоогоор 313 ажил олгогч байгууллага, иргэнээс 1071 ажлын байрны захиалга ирүүлсний дагуу 1432 иргэнд ажлын байр санал болгож 995 иргэнийг ажилд зуучлаад байна.
Зуучлагдсан иргэдийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 15,6 хувиар, ажлын байрны захиалга 24,6 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна. Ажлын байрны захиалга, ажилд зуучлагдсан иргэн буурсан нь эдийн засгийн байдал хүндрэлтэй холбоотойгоор ажил олгогч зарим томоохон барилга, уул уурхайн компаниудын үйл ажиллагаа эхлээгүй , мөн байгууллагууд орон тоогоо хэмнэж ажилтан нэмж авах нь багассан зэрэг шалтгаанаар буурсан.
Нийт ажилд зуучлагдсан иргэдийн 72 хувь буюу 758 иргэн байнгын ажлын байранд 305 иргэн буюу 27 хувь нь түр ажлын байранд, 18 иргэн буюу 1 хувь нь улирлын ажлын байранд тус тус зуучлагдсан байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих