Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор батлагдсан "Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 3 дугаар зүйлийн 3.1 дэх заалтыг үндэслэн Дорнод аймгийн Баян-Уул, Булган, Дашбалбар, Матад, Халхгол, Сэргэлэн сумдын Соёлын төвийн эрхлэгчийн албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Сонгон шалгаруулалтад орох иргэн Төрийн албаны тухай хуулийн 10.1, 10.5 болон "Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 2 дугаар зүйлийн 2.2-д заасан ерөнхий шаардлага болон томилох эрх бүхий этгээдийн баталсан ажлын байранд тавигдах дараах шаардлагуудыг хангасан байна.
Үүнд:
Ерөнхий шаардлага |
Үзүүлэлт |
Чухал шаардлагатай |
Боловсрол |
Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй | |
Мэргэжил |
Соёл, нийгмийн салбарын менежер, дуу хөгжмийн багш, урлаг, соёлын мэргэжилтэй | |
Мэргэшил |
Мэргэжлийн чиглэлэээр мэргэшүүлэх сургалтанд хамрагдсан байх | |
Туршлага |
Мэргэжлээрээ ажилласан байх | |
Ур чадвар |
-Стратегийн болон үйл ажиллагааны төлөвлөлт хийх
-Мэдээлэл боловсруулах -Асуудал шийдвэрлэх, -Судалгаа шинжилгээ хийх, -Компьютерын хэрэглээний програмуудыг ашиглах -Бусдыг манлайлах, -Багаар ажиллах -Ёс зүйн болон харилцааны соёлтой байх |
|
Тусгай шаардлага |
-Хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажиллах.
-Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахих, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх |
Сонгон шалгаруулалтыг 2016 оны 12. дугаар сарын 23-ний өдөр зохион байгуулна.
Сонгон шалгаруулалтад орох иргэний баримт материалыг Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын 9 тоот өрөөнд 2016 оны 12. дугаар сарын 21.-нд 08.00-12.00, 13.00-17.00 цагийн хооронд хүлээн авч бүртгэнэ. Шалгалт авах хугацаа, байрыг бүртгэлийн явцад жич зарлана.
Сонгон шалгаруулалтад орох иргэн өөрийн биеэр ирж бүртгүүлэх бөгөөд бүртгэлийн үед дор дурдсан материалыг бүрдүүлж авчирна:
1.Биеийн байцаалт /Төрийн албан хаагчийн биеийн байцаалтын маягт 1 –ийн дагуу
2.Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт
3. Иргэний үнэмлэхний эх, хуулбарын хамт
4. 4х3-ийн хэмжээтэй 2 хувь цээж зураг. /1 ширхэг нь анкет дээр наагдсан байх/
5. Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Хөдөлмөрийн болон Нийгмийн даатгалын дэвтэр/ -ийн эх хувь, холбогдох материал
6. Ажил байдлын тодорхойлолт
7.Шалгалтын хураамж 10,000 төгрөг /Дээрх материалыг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй
Мэдээлэл, лавлагаа:7058-4455
Дээрх сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэд Засаг даргын Тамгын газрын 7058-4455 дугаарын утсаар холбогдож лавлагаа авна уу.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих