Урин дулаан цаг ойртож, нимгэн, гоёмсог хувцас өмсөж харагдах боллоо. Гэхдээ дулаарах тусам улирал, цаг үеэтэй нийлүүлэн хувцаслах тун хэцүү. Тэр дундаа бүсгүйчүүд өмдөө их буруу сонгодог. Тухайлбал биеэ барих, богино суудалтай, эсвэл хэт өргөн, нарийн гэх мэт алдааг шийдвэр гаргах бүртээ алддаг. Тэгвэл энэ үеэс эхлэн өмд сонголт дээр алдахгүй байна гэдэгт итгэлтэй байна.
Тэгш хөл- Энэ хөлд ямар ч хэлыэр, загварын өмд гайхалтай зохицно. Өмд
сонгохдоо шагайнаас ялигүй доогуур байх хэрэгтэй. Урт давуун өмд ажил
хэрэгч, цэмцгэр харагдуулах болно. Олон өнгийн биш дан өнгийг сонгох нь
хөлийг урт нарийхан харагдуулдаг талтай.
Өргөн хөл буюу биеийн доод хэсгээрээ тарган хүмүүс- Урт, шулуун өргөн
өмд зохимжтой. Энэ өмд хэт том өгзөгийг багасгаж харагдуулна. Мөн Х
хөлийг тодотгож харагддаггүй давуу талтай.
Лийрэн биеийн галбир- Хээнцэр урт түрийтэй гутал, бариун, шулуун өмд зохимжтой. Хэрэв ыүдүүн өсгийтэй гутал сонговол биеийг галбиргүй харагдуулна. Иймээс аль болох нарийхан өсгийтэй гутлыг сонгох хэрэгтэй.
Нарийн хөл- Нарийн хөл том биетэй бүсгүйчүүдийн мөрөөдөл нь билээ. Тэгвэл бүсгүй та нарийн хөлтэй бол бариун өмд худалдан аваарай. Түүнийгээ гоёмсог өндөр өсгийтэй гуталтай хослуулан өмсөх хэрэгтэй. Хэт өргөн өмд бүү сонгоорой.
Эршүүд эмэгтэйчүүд- Эрэгтэйлэг хувцасладаг эмэгтэйчүүдэд зөвлөхөд мөрөвч өмд дээрээ шийдэж өгсөнөөр биед эвтэйхэн, эмэгтэйлэг харагддаг. Эрчүүдийн дурладаг нууцлаг бүсгүй байх хэрэгтэй биз дээ.
Богино хөл- Ийм хөлтэй бол өндөр өсгийт өмс. Судалтай, толботой, хээ зэргийг сонголтоосоо хасах хэрэгтэй. Ийм загварын өнгө хувцас намхан харагдуулна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих