Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ой 2017 оны нэгдүгээр сарын 13-нд тохионо. Үндсэн хуулийн өдрийг угтаж Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг УИХ-ын даргын ивээл дор уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ жилийн тэмцээн сум дүүрэг, аймаг нийслэл, улсын хэмжээнд гэсэн гурван үе шаттай зохион байгуулагдаж байна. Анхан шат буюу сум, дүүргийн аварга шалгаруулах тэмцээн, Хагас шигшээ буюу аймаг, нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн арван хоёрдугаар сарын 10-11-ны өдрүүдэд Дорнод их сургууль дээр зохион байгуулагдаж нийт 27 шатарчид оролцож, шилдэгүүдээ шалгарууллаа.
Эрэгтэй 1-р байр Ж.Жамъяндорж, 2-р байрыг Ц.Түмэнбаяр, 3-р байрт П.Балжинням, Эмэгтэй төрөлд 1-р Б.Отгонбаяр, Б.Энхбилэг, Ж.Одгэрэл нар шагналт байруудад шалгарлаа. Шагналыг аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, Хууль эрх, зүйн хэлтсийн дарга Б.Алтансүх, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Баяржаргал нар гардууллаа. Нэг, хоёрдугаар байрт шалгарсан тамирчид шигшээ буюу улсын аварга шалгаруулах тэмцээнд 2017 оны нэгдүгээр сарын 07-08-нд өдрүүдэд оролцох юм. Шигшээ тэмцээн Төрийн ордонд болох бөгөөд түрүүлсэн эрэгтэй, эмэгтэй шатарчинд спортын дэд мастер цол олгох аж.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих