Орон нутгийн цагаар 2-р сарын 23-ны орой, өвлийн 22-р олимп Сочийн Фишт олимпийн цэнгэлдэх хүрээлэнд ёслол төгөлдөр өндөрлөв. Гайхамшигт уран сайхны тоглолтын дараа таван цагирагт олимпийн далбааг 23-р олимпийг зохион байгуулах БНСУ-ын Пёнчан хотод хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа боллоо.
Олон улсын олимпийн хорооны дарга Томас Бах
олимпийн далбааг БНСУ-ын талд хүлээлгэн өгөөд, Сочийн олимп ёслол
төгөлдөр өндөрлөснийг зарласан юм.
2-р сарын 7-нд нээлтээ хийсэн
Сочийн олимпт дэлхийн 88 улс орон, бүс нутгийн 2876 тамирчин өвлийн
спортын 15 том төрлийн 98 тэмцээнд 16 хоногийн турш ширүүн өрсөлдөж,
өвлийн олимпийн шинэ амжилтыг тогтоолоо. Энэ удаагийн олимпийг зохион
байгуулагч Орос улс 13 алтан медаль, нийт 33 медаль хүртэж медалийн
тоогоороо олимпийг тэргүүлсэн юм. Алтан медалийн тоогоороо Норвеги
удаалж, Канад гуравдугаар байранд бичигдлээ. Хятадын баг тамирчид 3 алт,
4 мөнгө, 2 хүрэл медаль хүртэж, алтан медалийн жагсаалтад 12-р байранд,
нийт медалийн жагсаалтад 11-р байранд тус тус жагслаа. \Урьхан\
china radio
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих