Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар Засгийн газрын 2016 оны 66-р тогтоолд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцсэн. Уг тогтоол нь Онцгой байдлын ерөнхий газрын харъяа салбар, нэгжүүдийн зохион байгуулалтын тухай бөгөөд гал түймрийн эрсдэлтэй зарим сумдад шинээр гал унтраах анги байгуулахаар болжээ.
Ой, хээр, обьектын түймэр их гардаг, мөн хүн ам, аж ахуйн нэгжийн тоо олон, гамшиг, осол, гал түймрийн эрсдэлтэй байдлыг харгалзан Дорнод аймгийн Халхгол, Өмнөговь аймгийн Гурвантэс, Ханбогд суманд Гал унтраах аврах анги, Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд Эрэн хайх аврах бүлэг шинээр байгуулахаар шийдвэрлэв. Бэлтгэл ажлыг 2017 онд хангаж 2018 оноос ажлыг нь эхлүүлэхээр боллоо.
Ийнхүү манай аймгийн хэмжээнд гал унтраах, аврах гурван ангитай болж байна.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих