Монгол Улсын Шадар сайдаар ахлуулсан Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл 18 хүний бүрэлдэхүүнтэй. Зөвлөлийн ээлжит хурал өчигдөр /2016.12.15/ Эрүүл мэндийн яамны цахим хурлын танхимд боллоо. Хурлын эхэнд тус зөвлөлийн 2016 оны үйл ажиллагааны төлөвлөөний биелэлт, анхаарах асуудлын талаар нарийн бичгийн дарга Ё.Жаргалсайхан мэдээлэл хийв.
Мөн ОБЕГ-ын дарга, Бригадын генерал Т.Бадрал "Мэдлэгээ түгээцгээе” Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулахад олон нийтийн оролцоо ба хариуцлага” үндэсний семинарын үр дүн, газар хөдлөлтийн аюулыг таниулах өдөртэй болох зэрэг асуудал хэлэлцлээ. Түүнчлэн гамшгийн аюулаас хамгаалагдсан "Аюулгүй эмнэлэг”-ийн бодлого үйл, ажиллагаа түүнд шаардагдах дэмжлэг, хамтын ажиллагаа сэдвээр Эрүүл мэндийн яамны ахлах мэргэжилтэн Ч.Баярмаа мэдээлэл хийсэн юм.
Хурлын төгсгөлд Монгол улсын шадар сайд У.Хүрэлсүх хэд хэдэн чиглэлээр мэргэжлийн байгууллагуудад үүрэг даалгавар өглөө. Үүнд газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх талаар хийж буй ажлын талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулах, болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн салбар хоорондын мэдээлэл солилцох, хариу арга хэмжээ авах "Мэдлэгээ түгээцгээе” газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулахад олон нийтийн оролцоо ба хариуцлага” үндэсний семинарын үр дүнгийн дагуу орон нутгийн хот суурин газрын орон сууц, олон нийтийн зориулалтын газрын барилгын чанарыг шалгаж тодорхойлох ажлыг зохион байгуулах талаар дараагийн хуралд танилцуулах зэрэг хэд хэдэн асуудлыг оруулж ирэхийг үүрэг болгов.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих