Өнөөдөр аргын тооллын 2014 оны тавдугаар сарын 5. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн хаврын илүү дунд улаагчин туулай сарын 6. Өглөгт охин одтой, нэг цагаан мэнгэтэй улаан хулгана өдөр. Сумъяа гараг. Өдрийн барилдлага Үл зохилдох. Шүтэн барилдлага Авахуй . Наран 5 цаг 45 минутад мандан, 20 цаг 14 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лусыг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно хэмээжээ.
* * *
Өрнийн зурхай
Хонь (3/21-4/19) Тайван өдөр. Санхүүгийн байдал сайн байгаа хэдий ч жижиглэн худалдаа хийхдээ болгоомжтой бай. Сайн хэлэлцээр хийх болно. Завгүй хүмүүс интернэтийн худалдааны сайт нь цаг хэмнэнэ гэдгийг ойлгох болно. Өрөвч сэтгэлтэй загаснууд сайн дурын ажилд оролцоно. Бүтээлч сэтгэлгээ чөлөөтэй байна.
Үхэр (4/20-5/20) Алдагдалд орж болзошгүй өдөр. Санхүүгийн буруу тооцоо хийх, хулгайд эд зүйлээ алдах, томоохон ашиггүй зарлага гарч магадгүй. Төрөл бүрийн хадгаламж нээх нь танд ашигтай байх болно. Үнэтэй зүйлс худалдан авах, эрсдэлтэй зарлага гаргахаас зайлсхийхийг зөвлөж байна.
Арслан (7/23-8/22)
Тусч өдөр. Жижиг сажиг асуудлууд болон анхаарал татсан зүйлүүд гарч ирэх
бөгөөд өнөөдөр ерөнхийдөө хялбар өдөр байх болно. Өнөөдөр ихэнх хүмүүс
эрүүл мэндийн тал дээр анхаарал хандуулах хэрэгтэй бөгөөд та бүхэн
одоогийн жиндээ анхаарч идэж буй хоолныхоо найрлагыг ахин нэг хараарай.
Хэрэгцээгүй түргэн хоол болон хэт тослог хоол бүү хэрэглэ. Үдээс хойш
хадмынхаараа зочлох бөгөөд харилцаандаа анхаараарай.
Охин (8/23-9/22) Маш их завгүй өдөр. Энэ өдрийг тэжээллэг өглөөний цай, гавшгай алхаагаар эхлээрэй. Энэ бүхэн таны эрч хүчийг сэргээж, ухаан санааг тань цэвэр тунгалаг болгоно. Та ажлаа дуусгахын тулд алхаагаа хурдасгах хэрэгтэй. Цагаа зөв зарцуулах талаар суралцаж, үр ашгийг нь тооц. Зарим охиныхон үргэлж өөрийн үүрч чадахаас илүүг үүрдэг. Тиймээс өөрийнхөө үйлдэлдээ анхаарч , хамгийн чухал нэгийг сонго.
Жинлүүр (9/23-10/22) Эерэг өдөр. Танд өнгөрснөө эргэн харж, өнөөдрөөсөө суралцан, ирээдүйгээ төлөвлөх боломжийг нээж өгнө. Та нарын ихэнх нь бодол санаагаа хуваалцахаас илүү дотроо хадгалах шинжтэй байна. Нууцлагдмал хайртай учирч магадгүй. Одоогоор бүтэхгүй байгаа хэн нэгний тухайх бодол улам нэмэгдэнэ.
Хилэнц (10/23-11/21) Дахин сэргэх өдөр. Ирээдүйн санхүүгийн зорилтоо боловсруулах болон шинэ тактик хэрэгжүүлэх зорилтуудаа гүйцэтгэх, шинэ стратегийн арга хэрэгжүүлэх хэрэгтэй. Өөрийнхөө тав тухтай байдлыг бий болго. Хэрвээ таны ажил олгогч таны жинхэнэ ур чадварыг олж харж чадахгүй байвал өөр таныг үнэлж чадахуйц ажилд ор.
Нум (11/22-12/21) Өнөөдөр та аян замд гарахдаа хэн нэгэнтэй явахаас илүү ганцаар явахыг илүүд үзнэ. Буулт хийнэ гэдэг таны зан чанарт байдаггүй зүйлсийн нэг. Гэвч тухайн хүний хэлж ярьж байгаа зүйлс болон санаанууд таны ажлыг царцаачихгүй л бол өөр дээрээ тусгаад л ав. Дипломат арга нь танд хүндлэлийг авчрахаас гадна хорон үгээс илүү зүйлийг хийхэд чинь туслах болно.
Матар (12/22-1/19) Болгоомжлох өдөр. Та галаар наадсан байсан ч таны ширхэг ч үс шатахгүй. Гэхдээ л хүнд бэртэж гэмтэхээс болгоомжлоорой. Анхаарал болгоомжгүйгээсээ болоод бие эрхтний хувьд гэмтэхээс илүү хайртай хүнийхээ зүрхийг шархлуулахаас болгоомжлох хэрэгтэй. Хайрттайгаа харьцахдаа уян хатан байж, тэгш эрхийн зарчмыг баримтлах нь зүйтэй.
Хумх (1/20-2/18)
Болгоомжлох өдөр. Ажил хэргийн холбоотой хүмүүсийн урилгаар гэрээсээ
гадуур уулзалтанд явна. Бэртэж гэмтэх эрсдэлтэй байгаа тул болгоомжтой
бай. Тулгуур эрхтэнээ гэмтээхээс болгоомжил. Хэрэв гэмтвэл маш удаан
хугацааны турш та санхүүгийн хямралд давхар орох болно.
Загас (2/19-3/20) Тайван өдөр. Санхүүгийн байдал сайн байгаа хэдий ч жижиглэн худалдаа хийхдээ болгоомжтой бай. Сайн хэлэлцээр хийх болно. Завгүй хүмүүс интернэтийн худалдааны сайт нь цаг хэмнэнэ гэдгийг ойлгох болно. Өрөвч сэтгэлтэй загаснууд сайн дурын ажилд оролцоно. Бүтээлч сэтгэлгээ чөлөөтэй байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих