Ашиг олох зорилгоор унаач хүүхдийг БНХАУ-д аваачиж хурдан морь унуулдаг байсан ноцтой зөрчлийг ХЭҮК илрүүлжээ.
Тодруулбал энэ онд 196 хүүхдийг хурдан морь унуулахуур урагш нь гаргасан байна. Тэдний найм нь хурдан морь унахаар явж байгаа тухайгаа визэндээ мэдүүлсэн байж. Харин энэ асуудлыг Хүүхдийн төлөөх үндэсний газрынхан мэдээгүй байжээ.
Энэ талаар ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадорж "Бид дотоододоо хурдан морь унаач хүүхдүүдийн эрхийг хамгаалах тэмцэж байхад одоо бүр гадагш гаргаж уралдаанд оролцуулдаг болжээ. Энэ бол хүүхдийн маш том зөрчил. Тэдгээр хүүхдийн олонх нь амьдралын түвшин доогуур айлын хүүхдүүд байсан. Бид холбогдох байгууллагатай хамтарч ажиллаж байгаа. Дахиж ийм зорилгоор хилээр хүүхэд гаргахгүй байх тал дээр анхаарч ажиллана” гэжээ.
Дашрамд дуулгахад, манай улсад хурдан морь унаж уралдуулдаг 30 гаруй мянган хүүхэд бий. Харин мориноос унаж хүнд хөнгөн хэлбэрийн гэмтэл авсан 593 хүүхэд байдаг гэсэн судалгааг ХЭҮК-оос гаргажээ.
О.Сайхан
shuurhai.mnТанд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих