Хүүхдийн баярын өмнөх өдөр хоёр хүүдээ хувцас сонирхохоор гарсан тэр өдөр миний амьдралд маш том сургамж үлдээсэн юм даа. Хүүхдүүдээ арын суудалд суудал дээр нь суулгаад ээж бид хоёр урд талын суудалд сууж, би машинаа жолоодож явсан юм. Очих газраа олохгүй хэтрээд нэг газар ухарч байхдаа ард талын машиныг санамсаргүй шүргэчихэж. Үнэн хэрэгтээ шүргэсэн гэхэд ч ихдэхээр, хуруун чинээ газар бага зэрэг зурагдаж, үл ялиг хонхойсон байсан юм.
Гэтэл юу юугүй л нөгөө машины хүүхэн гүйж ирээд элдвээр хэлж загнаж гарав. Хүүхдүүд сууж явааг ч харах юмгүй "П”, "Ж” үсгээр эхэлсэн үгсийг ёстой л хамаа замбараагүй цацаж, эмэгтэй хүн мөн үү гэмээр хэчнээн муухай сэтгэгдэл төрсөн гээч.
Гэтэл юу юугүй л нөгөө машины хүүхэн гүйж ирээд элдвээр хэлж загнаж гарав. Хүүхдүүд сууж явааг ч харах юмгүй "П”, "Ж” үсгээр эхэлсэн үгсийг ёстой л хамаа замбараагүй цацаж, эмэгтэй хүн мөн үү гэмээр хэчнээн муухай сэтгэгдэл төрсөн гээч. Хохирлоо барагдуулъя, миний буруу, уучлаарай, даатгалаа дуудъя гэж хэлэхийн завдалгүй үг хэлэх сөхөө өгөлгүй эмэгтэй хүний хоолой давахааргүй үгсийг шидэлж байсан юм даа. Одоо ч гэсэн тэр эмэгтэйн талаар бодоход дотор муухайраад явчихдаг. Хэвлийдээ амь тээж, энэ орчлонгийн үргэлжлэл болсон зөөлөн дулаан бүсгүй хүнээс шүү дээ. Би үнэхээр тэр машиныг харахын аргагүй мөргөчихсөн бол бас өөр хэрэг.
Аз болж би тэвчээд л суугаад байлаа. Ядаж байхад даатгалын компани дэндүү удаж байж ирдэг юм билээ. Даатгалын тэрэг ирэхийг 40 минут хүлээх зуураа өнөөх эмэгтэйд элдвээр хэлүүлсээр, шүд зуун хүлээсээр. Анх удаагаа осол хийсэн нь тэр байсныг хэлэх үү, шууд л даатгалд мэдэгдэх ёстой гэж ойлгож байсныг ч хэлэх үү. Магадгүй манай даатгалын компаниуд хэтэрхий удаж байж ирдэг болохоор хүмүүсийг хашраагаад ийм муухай ааштай болгочихсон юм болов уу ч гэж бодох шиг. Гэхдээ би ямар зугатаад явах гээд байгаа биш гэж бодохоор яагаад ч тэр хүнийг ойлгож чадахгүй байлаа.
Яг тэр үед ээж минь надад нэг зүйл хэлсэн нь санааг минь жаахан ч гэсэн амраасан юм даа. "Хүнийг элдвээр хэлж болдоггүй юм шүү дээ. Хүнийг элдвээр хэлж гомдоосныхоо хариуг тухайн хүн заавал амсдаг юм гэнэ лээ. Хэлсэн муу үг нь эргээд эзэндээ хор болно уу гэхээс биш хэлүүлж байгаа хүн нь яах ч үгүй. Миний хүү чимээгүй л сууж бай. Ийм хүмүүстэй битгий хэл ам хий” гэж хэлсэн юм даа. Нээрээ л одтой, өөдтэй явж байгаа хүмүүсийн амнаас муу үг унаж байгааг лав сонсоогүйгээ саналаа. Сайн сайхан өөдтэй амьдралтай яваа хүмүүс юмаа алдаж асгалаа гэхэд л "Заяа нь дэлгэрэг”, "Ээ, бондгор оо”, "Ээ, бурхаан” гээд л цаанаа л өег сайхан үг унагадаг биш билүү. Харин болохгүй, бүтэхгүй үг байнга амнаасаа унагаж явдаг хүмүүсийн амьдрал цаанаа л бараан, хэчнээн тансаг сайхан амьдарч байсан ч нэг л сүүдэртэй, хүйтэн байдаггүй гэж үү.
Нээрээ л одтой, өөдтэй явж байгаа хүмүүсийн амнаас муу үг унаж байгааг лав сонсоогүйгээ саналаа. Сайн сайхан өөдтэй амьдралтай яваа хүмүүс юмаа алдаж асгалаа гэхэд л "Заяа нь дэлгэрэг”, "Ээ, бондгор оо”, "Ээ, бурхаан” гээд л цаанаа л өег сайхан үг унагадаг биш билүү.
Бас эмэгтэй хүн уурлаж бухимдан, эр хүнээс илүү муу үг хэлж явахад үнэхээр огиудас хүрмээр муухай харагддагийг ойлгосон доо. Бүсгүй минь, хэчнээн бэрхшээл, асуудал тулгарсан ч гэсэн элдвийн муу үг битгий хэлж байгаарай. Хань ижил, хайртай дотны хүндээ, огт танихгүй, гудамжинд таарсан хүндээ ч тэр битгий үгийн мууг чулуудаарай. Таны хэлсэн муухай үг таныг бусдын нүдэнд хэн болгож харагдуулдаг бол. Магадгүй жигшмээр муухай дүр төрхөөр таныг буддаг байж мэдэх юм шүү. Ууртай, муу үг амнаасаа унагадаг эмэгтэйн дэргэд эмэгтэй хүн битгий хэл эр хүн ч тэсэхгүй.
Хүүхдийн баярын өмнөх тэр өдөр даатгалаас мөнгө гаргаж өгөөгүй. Даатгалын компаниуд бараг сарын дараа нөхөн олговрыг нь өгдөг юм билээ. Тийм л учраас би тэр эмэгтэйд хүүхдүүдээ баярлуулахаар халаасалж явсан хэдэн төгрөгөө өгсөн дөө. Магадгүй анхнаасаа мөнгийг нь хурдхан өгөөд явчихсан бол удтал тэгж элдвээр хэлүүлэхгүй байсан ч байж мэдэх.
Үгийн мууг битгий хэлээрэй. Үгийн муу эзнээ отдог юм гэнэ лээ.
mongoljingoo.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих