Мөн чанарын удирдлагын тогтолцоог байгууллагадаа нэвтрүүлэх зорилтыг тавьж энэ хүрээнд Хувь хүний манлайлал, харилцааны ёс зүй сэдвээр мэргэжлийн сургалтын байгууллагын сургагч багш нараар нийт албан хаагчддаа мэдлэг олгох сургалтыг зохион байгуулж байгаа юм.Иргэдэд төрийн үйлчилгээг үзүүлж байгаа албан хаагчдын хувь хүний манлайлал, харилцаа нь байгууллагын амжилттай ажиллах нэг үндэс гэж тэд үзэж байгаа юм.
Дашрамд дурдахад Дорнод аймагт 20 гаруй мянган иргэд ажил хөдөлмөр эрхэлж төсөвт 8-9 тэрбум төгрөгийн төвлөрүүлдэг бол нийт хүн амын 30 орчим хувь нь халамжийн үйлчилгээг авч үүнд 7,8 тэрбум төгрөг зарцуулагдаж байгаа юм.Хөдөлмөр халамж үйлчилгээний газар хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжийн бодлогыг хэрэгжүүлэхдээ халамжийн хавтгайрсан бодлогоос татгалзаж зорилтод бүлгээ оновчтой тодорхойлох, зорилтод бүлгийнхээ иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар амьжиргааг нь сайжруулах чиглэлээр ажиллах юм. Олон хүн халамжийн үйлчилгээ авахаа больж ажил хөдөлмөр эрхэлдэг, ашиг орлоготой болгох нь тэдний зорилт юм.
dornodmedee.mn

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих