Дорнод аймгийн Прокурорын газрын IV дүгээр улирлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Чойбалсан хотын төвд үйл ажиллагаа явуулж буй "Зүүн бүсийн цахилгаан түгээх станц”, "Зүүн бүсийн оношлогоо эмчилгээний төв”, "Адуунчулуун” ХХК, "Политехникийн коллеж”, "МАК” ХХК, "Эйч Жи Эй” ХХК, "Дорнод нийтийн аж ахуй” ХХК-уудын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 2016 онд хийсэн ажлын төлөвлөгөө, түүний биелэлт, үр дүнг мөн оны 11, 12 дугаар саруудад хуваарийн дагуу шалган зааварчилж, сургалт, яриа таниулга хийлээ.
Шалгалтаар "Дорнод нийтийн аж ахуй” ХХК, "Зүүн бүсийн оношлогоо эмчилгээний төв”-үүд нь 2016 оны байдлаар Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан албан тушаалтан, зөвлөл байхгүй, төлөвлөгөө гаргаж ажиллаагүй, гэмт хэргээс урьдчилан сэргийлэн ажил огт зохион байгуулаагүй зөрчил илэрсэн бол "Зүүн бүсийн цахилгаан түгээх станц”, "Адуунчулуун” ХХК, "Политехникийн коллеж”, "МАК” ХХК, "Эйч Жи Эй” ХХК-ууд 2016 онд хийх ажлын төлөвлөгөө гаргаж, холбогдох арга хэмжээ авч ажилласан байх боловч төлөвлөгөөг судалгаанд үндэслэн оновчтой гаргадаггүй, төлөвлөгөөний биелэлт, үр дүнг тооцож ажиллаагүй, хийсэн ажлаа бүрэн материалжуулдаггүй зэрэг зөрчил, дутагдалууд илэрсэн байна.
Прокурорын байгууллагаас шалгалтаар илэрсэн дээрх зөрчил дутагдлыг арилгах, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хууль тогтоомжийн хүрээнд үр дүнтэй, оновчтой зохион явуулахад анхаарах зарим асуудлын талаар "Адуунчулуун” ХХК, "МАК” ХХК, "Эйч Жи Эй” ХХК, "Дорнод нийтийн аж ахуй” ОНӨААТҮГазруудад "Зааварчлага”, харин "Дорнод нийтийн аж ахуй” ХХК, "Зүүн бүсийн оношлогоо эмчилгээний төв”-үүдэд "Мэдэгдэл” тус тус хүргүүллээ.
Шалгалтын үеэр дээрх байгууллагуудын нийт алба хаагч нарт Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль болон Монгол Улсын Прокурорын байгууллагаас баримталж буй бодлого, дэвшүүлсэн зорилго, зорилт, аймгийн Прокурорын газраас 2015 он, 2016 оны 11 сарын байдлаар хийж хэрэгжүүлсэн ажил, түүний үр дүнгийн талаар, цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийж, Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн холбогдох заалтаар бэлтгэсэн 9 төрлийн гарын авлага, хэвлэмэл хуудас тарааж, иргэдэд хууль эрх зүйн мэдлэг, мэдээлэл өгч ажилласан байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих