ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин шуурхай мэдэгдэл хийлээ. Өчигдөр Анкара хотод ОХУ-ын Элчин сайд Андрей Карловыг буудаж хөнөөсөн нь Сири дэх энхийн хэлэлцээрт чиглэсэн тодорхой өдөөн хатгалга гэсэн байна.
Тэрбээр "Энэ бол гэмт хэрэг. Орос-Туркийн харилцаа хэвийн байх үед саармагжуулах гэсэн, гадны өдөөн хатгалга. Сири, Орос, Турк, Ираны дотоод энх тайван байдалд шууд заналхийлж байгаа илт дайралт мөн” хэмээн шуурхай мэдээллийн үеэр ярьжээ.
Путин үүний дараа ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, ОХУ-ын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулсан байна.
TIME.MN
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих