Онц хүнд, хүнд, ноцтой гэмт хэргийг илрүүлэх, харилцан мэдээлэл солилцож, хойшлуулшгүй ажиллагаа явуулах зорилгоор Зүүн бүсийн Цагдаагийн хүрээний хамтарсан багийн дунд зөвлөгөөнийг 2014 оны 05 дугаар сарын 02,03-ны өдрүүдэд Дорнод аймгийн Цагдаагийн газрын Зөвлөлийн өрөөнд амжилттай зохион байгуулагдаж дууслаа.
Зөвлөгөөнд ЦЕГ-ын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын МШАДҮМГазрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Манлайбаяр, ахлах төлөөлөгч, цагдаагийн хошууч Д.Сэргэлэн нар ирж оролцон, цаашид ажиллах аргачлалыг тогтоон шалган зааварчилж ажиллаа. Мөн Хэнтий, Сүхбаатар аймгийн Цагдаагийн газар, хэлтсээс ахлах мөрдөн байцаагч, эрүүгийн ахлах төлөөлөгч нар оролцсон байна.
Цагдаагийн газар
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих