
Мөн өдрийн үдээс хойш Украины засгийн газрыг дэмжигч болон хөл бөмбөгийн "Хар тэнгисийнхэн" клубийг дэмжигч хэдэн мянган хүн Одесс хотод Украины нэгдлийг дэмжих жагсаал хийх явцад холбооны засгийн газрыг эсэргүүцэгчдийн эсэргүүцэлтэй тулгарч мөргөлдөөн гарчээ. Орон нутгийн цагаар 3-ны 9 цагийн байдлаар, 46 хүн амиа алдаж, 214 хүн шархадсан ба 150 гаруй хүн цагдаад баривчлагджээ. Одесс хотын захиргаа 3-5-ны өдрийг гашуудлын өдөр болгох шийд гаргажээ.
2-нд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн мэдэгдэл гаргаж, цуст мөргөлдөөнөөс зайлсхийхийн тулд хүлээцтэй хандахыг Украины холбогдох талуудад уриалсан бөгөөд энэ хямралыг зохицуулах цорын ганц арга зам бол дипломат арга мөн хэмээн онцолсон байна.
2-нд аюулгүйн зөвлөл Украины асуудлаар яаралтай хуралджээ. Хуралд, НҮБ-ын улс төрийн ажил хариуцсан дэд ерөнхий нарийн бичгийн дарга Фелтман, Украины байдлыг намжаан, хямралыг энхийн аргаар зохицуулах зорилгоор ирэх долоо хоногт Орос, Украинд айлчлахаа мэдэгдлээ.\Ц\

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих