Дорнод аймгийн ЗДТГ-аас жил бүр салбартаа манлайлсан "Есөн алдартан”-ныг шалгаруулж, алдаршуулдаг уламжлалтай. Төрийн бодлого шийдвэр, төрийн үйлчилгээг, иргэдэд хүргэхэд идэвхи, санаачлагатай ажиллаж, ажлын үр дүн, үйлс бүтээлээрээ хамт олноо манлайлан үлгэр дуурайлал үзүүлэн ажиллаж байгаа төрийн албан хаагч, аймаг орон нутгийн хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа аж ахуйн нэгжийн дарга, бизнесмэн, сурлага, соёл, урлаг спортын амжилт гаргасан оюутан, тамирчин, эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж буй Дорнод аймгийн иргэнийг алдаршуулах, хөдөлмөр бүтээлийг үнэлж, урамшуулах энэхүү шалгаруулалтын нэр дэвшигчдийн материалыг хүлээн авч байна.
Шагналд нэр дэвшигчдийн материалыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэст 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 14:00 цаг хүртэл хүлээн авч, холбогдох хэлтсүүд номинаци тус бүрээс 2 хүнийг шалгаруулан Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлнэ. Есөн алдартны шагналыг аймгийн Засаг даргын хүндэтгэлийн "Сүлд модны наадам”-ын үеэр гардуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд сурталчилна. Шалгаруулалт болон материал хүлээн авахтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг аймгийн Засаг даргын Тамгын газрын 7058-4455, 7058-2233 дугаарын утас, www.dornod.gov.mn, www.dtoday.mn www.dornodmedee.mn цахим хуудаснаас авах боломжтой.
Шагналын төрөл:
- Төрийн тусгай албаны шилдэг албан хаагч
- Эрүүл мэндийн салбарын шилдэг албан хаагч
- Боловсролын салбарын шилдэг албан хаагч
- Соёл урлаг, хэвлэл мэдээллийн салбарын шилдэг ажилтан
- Биеийн тамир спортын салбарын шилдэг
- Сайн үйлсийн эзэн
- Шилдэг үйлдвэр, аж ахуй нэгж
- Шилдэг төрийн бус байгууллага
- Шилдэг сурагч
Номинацуудын шалгуур үзүүлэлт:
1. Төрийн тусгай албаны шилдэг албан хаагч:
- Эрхэлсэн ажилдаа онцгой идэвх, санаачилга гарган бусдаас илүү үр бүтээлтэй ажилласан, хөдөлмөрийн өндөр амжилт гаргасан
- Албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдэлсэн
- Оновчтой санаачлага гаргасан ажил хэрэг болгон үр дүнд хүрсэн.
2. Эрүүл мэндийн салбарын шилдэг албан хаагч
- Тухайн салбарт 5-аас доошгүй жил тогтвор суурьшилтай ажилласан байх
- Үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлсэн, ёс зүйн хэм хэмжээг үйл ажиллагаандаа эрхэмлэн, зөрчил гаргаагүй байх
- Шинэ санал санаа, оновчтой санал дэвшүүлэн ажил хэрэг болгосон байх
3. Боловсролын салбарын шилдэг албан хаагч
- Улсын хэмжээний олимпиад, уралдаан тэмцээнд оролцож амжилт гаргасан байх
- Улс, бүсийн чанартай уралдаан тэмцээнд шавь нарын сурлага, урлаг, спортын чиглэлээр гаргасан амжилт өндөр байх
- Тухайн салбарынхаа хэмжээнд үнэлэгдсэн байх
4. Соёл урлаг, хэвлэл мэдээллийн салбарын шилдэг ажилтан
- Улсын чанартай болон бусад олон улсын уралдаад өндөр амжилт гаргасан байх
- Тухайн чиглэлээр шавь нар бэлтгэж амжилт гаргуулсан байх
- Соёл урлагыг, хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан байх
- Нийтлэл, нэвтрүүлгийн бодлогодоо нийгмийн сайн сайхан, иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр асуудал дэвшүүлсэн байх
- Дөрөв дэх засаглалыг бэхжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан байх
- Үйл ажиллагаа нь тогтмолжиж иргэд, олон нийтийн талархал хүлээсэн байх
5. Биеийн тамир, спортын салбарын шилдэг
- Дэлхий, тив, улсын чанартай уралдаан тэмцээнд өндөр амжилт гаргасан байх
- Тухайн чиглэлээр шавь нар бэлтгэж амжилт гаргуулсан байх
- Биеийн тамир, спортыг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан байх
6. Шилдэг сайн үйлсийн эзэн
- Тухайн оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ засаг захиргааны анхан шатны нэгж багаас зохион байгуулж буй үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог, багийн иргэдийн дунд нэр хүндтэй байх
- Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах чиглэлээр оновчтой, олон талт үйл ажиллагаа санаачлан зохион байгуулсан байх
- Байгаль экологи, хүмүүнлэгийн чиглэлээр үйл ажиллагаа зохион байгуулж, үр дүнд хүрсэн байх
7. Шилдэг үйлдвэр, аж ахуй нэгж
- Ажлын байр нэмэгдүүлсэн
- Орон нутгийн төсөвт татвар төлөлтөөрөө майнлайлан үлгэр жишээ үзүүлсэн
- Дотоод нийт бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан
- Бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалт нь өмнөх оноос өссөн үзүүлэлттэй
- Үнийн тогтвортой байдлыг хангасан үйлдвэрлэл, аж ахуй нэгж
8. Шилдэг төрийн бус байгууллага
- Үйл ажиллагаа нь тогтмолжиж, олон нийт рүү чиглэсэн байх
- Улсын хэмжээнд ажил үйлсээрээ шалгарч, амжилт гаргасан байх
- Нийгмийн сайн сайхны төлөө хүмүүнлэгийн чиглэлээр олон талт үйл ажиллагаа зохион байгуулсан байх
9. Шилдэг сурагч
- Улсын хэмжээний олимпиад, уралдаан тэмцээнд оролцож амжилт гаргасан байх
- Үе тэнгийн суралцагчдаа манлайлсан, үлгэр жишээ, шилдэг тэргүүний байх
- Нийгмийн сайн сайхны төлөө хүмүүнлэгийн үйлс санаачлан зохион байгуулсан байх
Материал хүлээж авахад тавигдах шаардлага:
- Нэр дэвшигчдийн тодорхойлолтыг А-4-ийн бичгийн цаасны 1-2 нүүрт багтаан /Arial 12-оор мөр хоорондын зай 1.5 хэмжээтэй/ товч тодорхой бичиж, 9*12-ын хэмжээтэй уран сайхны гэрэл зургийн хамт аймгийн Засаг даргын Тамгын газрын холбогдох хэлтсүүдэд ирүүлэх
- Дээрх шаардлагыг ханган, материал ирүүлэх цаг хугацааг нарийн чанд баримтлах
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих