Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийн шүүх хурал өнөөдөр яг цагтаа буюу 10.00 цагт эхэллээ.
Гурав дахь өдрөө үргэлжилж буй тус шүүх хуралд өнөөдөр хохирогчийн талыг төлөөлж УИХ-ын гишүүн асан С.Оюун оролцоно гэх мэдээлэл байв. Гэвч тэрээр шүүх хуралд мөн л ирсэнгүй.
Энэ талаар бид түүнтэй холбогдон тодруулахад "Шүүх хурал хаалттай явагдаж байгаа учраас би очихгүй байгаа. Би уг нь шүүх хуралдааныг нээлттэй явуулах хүсэлт тавьсан юм. Маш нууцын зэрэгт хамааруулсан учраас байр сууриа илэрхийлэх боломжгүй байна” гэлээ.
Өнөөдрийн шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэх юм байна. Өнгөрсөн хоёр өдрийн шүүх хуралдаан шүүгдэгчид болон гэрч нарын мэдүүлгээр өндөрлөсөн. Мөн шинжээчдээс шүүх бүрэлдэхүүн асуулт асууж хавтаст хэрэгт хавсаргажээ.
П.Мөнхжаргал
eagle.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих