Танилцах уулзалтанд очихоор болов.
Тиймч хөөрхөн биш охин миний хажууд
ирээд суулаа.
Би түүнд 2лаа үерхье гэж хэллээ, түүний
нүүр нь улайн ичингүйрч байв.
Харин би найзууддаа найз охинтой
болсноо гайхуулах гээд л тэгсэн юм..
Уулзаад 100 өдөр болсон өдөр
Түүнээс дуудлага ирэв.Өнөөдөр чи бид
2ын 100 өдөр болсон өдөршүүдээ
Харин би түүнд бие минь өвдөөд гэж
худлаа хэллээ.
Тэр өөдөөс минь биеийг минь асууж
үнэн сэтгэлээсээ санаа нь зовсон байлаа.
Харин би 100 өдөр гээд дэмий мөнгө
үрэхийг хүсээгүйдээ л түүнд худлаа
хэлсэн юм.....
Түүнд би гэрлэх санал тавьлаа
Тэрний царай ичингүйрэн инээмсэглэл
тодруулан надад зөвшөөрсөн юм.
Харин би насаараа ганц бие үлдэхийг
хүсээгүйдээл тэгсэн юм.....
Хуримаа хийгээд 1 сарч болоогүй
байхдаа би мөрийтэй тоглоом тоглов.
Бүх мөнгөө алдсан.
Харин би эхнэртээ хүнд дээрэмдүүлчихлэ
э гэж худлаа хэлэв.
Тэр миний хувцасний шороог гөвөнгөө
их л санаа нь зовсон нь мэдэгдэж
байлаа.
Харин би хэрүүл болохвий гэсэндээ л
худлаа хэлсэн юм....
Эхнэр маань 2 дахь хүүг маань гэдсэндээ
тээж байх үед би түүнийг хуурч эхэлсэн
юм.
Нууц амрагтаа зориулахын тулд их бага
хэмжээгээр надад байнга мөнгөний
асуудал гардаг байлаа.
1жил гаруйн дараа эхнэр маань бид 2г
мэдэж орхисон юм.
Би эхнэртээ ажлын газар хамт ажилладаг
хүн маань гэж хэлсэн.
Харин эхнэр маань юу юугүй уйлах гэж
байгаа нүдээр надруу ширтэн
инээмсэглээд зүгээрдээ гэж хэлсэн.
Харин би тэр үед эхнэрээс маань арай
илүү санагдаад л нууц амрагтай болсон
юм....
Миний тавьсан өрийг дарахын тулд
эхнэр маань нялх биетэй байхдаа ажил
хийдэг байлаа.
Харин би ажиллаад авсан цалингаараа
архи уучихаад , өдөржингөө ажиллаад
миний өрийг дарчихаад ирж буй
эхнэртээ баригдчихсан юм.
Би 10н жилийн уулзалт болоод гэж худал
хэлэв.
Эхнэр маань ангийнхантайгаа ахиад
жаахан сууж байгаад ирэхгүйдэ гэж
хэлэв.
Үнэндээ бол би ганцаараа л уусан юм...
Удалгүй эхнэр маань хавдартай болсон
талаар мэдэв.
Эмчийн хэлсэнээр бол амьд явах хугацаа
нь 1хан сар гэв.
Нүдний өмнүүр харанхуйлаад ирэх шиг
л болов.
Хурим хийснээсээ хойш , үгүйээ хурим
хийхээсээ өмнө ч тэр
Би чамдаа хайртай гэж ганцхан удаач
хэлээгүй шүү дээ...бас түүнийг жаргааж
чадаагүй...
Эхнэр маань би зүгээрээ гэж хэллээ.
Урд минь гараад чимээгүйхэн алхах
эхнэрээ хараад өөрийн эрхгүй нулимас
минь .......
Түүний хойноос алхахдаа би уйлж
байсан юм.
Харин одоо түүнд минь амьд байх
хугацаа ганцхан хоног..
Эхнэр маань эмнэлгийн орон дээр хэвтэж
байлаа
Миний нулимас асгаран түүнийхээ
гарнаас атган түүндээ хэлсийм
Би чамдаа хайртай
Тэр ганц ч дусал нулимас унагалгүйгээр
би зүгээрдээ хүүхдүүд энд удаан байвал
ядарчихна хурдхан аваад харь гэж хэлэв.
Би гэртээ орж ирэнгүүтээ эмнэлгээс
дуудлага хүлээн авлаа.
Таны эхнэр нас барчихлаа....Тэр бас
таньд би ч гэсэн гэдэг үгийг хэлээрэй гэж
дамжуулсан байна гэж хэлэв...
Тэр минь үнэхээр тэнэг..
"Эхнэр"
Танилцах уулзалтанд очлоо.
Тиймч царайлаг биш энгийн нэгэн
залуу..
Хэсэг хугацаанд юм ярьж цагийг
өнгөрөөтөл тэр надад үерхэх санал
тавив.
Би үнэхээр их баяртай байлаа.(зөвшөөр
сөн)
Үерхээд 100 өдөр болдог өдөр би түүнээс
дуудлага ирэх боловуу гэж өдөржингөө
хүлээлээ.
Тэссэнгүй орой түүнрү залгатал тэрний
бие нь өвдсөн байв.Гэтэл би түүнийг
мартчихаж гэж бодоод түүнд уурлаж
байдаг.
Түүнд маш их санаа зовж байлаа.
Тэр надад гэрлэх санал тавив.
Би зөвшөөрсөн.
Тэр минь надад сайн гэж бодохоор л
үнэхээрийн аз жаргалтай сайхан байлаа.
Хуримаа хийгээд удаагүй байтал тэр
ямарч мөнгөгүй хов хоосон гэртээ эргэж
ирэв.
Тэр надад хүнд дээрэмдүүлсэн гэж худлаа
хэлсэн.
Би түүнийг мөрийтэй тоглоом тоглосныг
нь мэдэж байсанч дараа дахиж тоглохгүй
байх гэж итгэсэндээ юу ч хэлэлгүй
өнгөрсөн.
Би 2дахь үрээ тээж байхдаа түүнийг
намайг хуурж байгааг мэдсэн юм.
Тэр надад зүгээрл хамт ажилладаг хүн
маань гэж худлаа хэлсэн.
Нулимас минь юу юугүй урсах гээд түүнд
гомдож байсанч гэсэн түүндээ итгэж
түүнийгээ уучилсан юм.
Нэг өдөр би уртаас урт захиа хүлээж
авав.
Тэр захианд түүний өрний талаар дүүрэн
бичээстэй байлаа.
Би нялх биетэй байсан ч гэсэн түүний
өрийг дарахын тулд өөрийн биеэ
хайрлаагүй.
Түүндээ хайртай учираас юугч хамаагүй
түүнийхээ л төлөө хийхэд бэлэн байсан
юм.
Нэг өдөр ажилаа дуусгаад харьж явахдаа
архины мухлагт архи уун ганцаараа суух
түүнийгээ харлаа.
Тэр надад 10н жилийн уулзалтанд явсан
гэж худлаа хэлсэн.
Олон зүйлд сэтгэл нь шаналж байгаа
түүнийгээ хэрүүл хийж зовоохыг
хүсээгүйдээ
дахиад жоохон суугаад ирэхгүйдээ гэж
хэлээд өнгөрөөв.
Өөрийгөө хорт хавдар туссан талаар
сонслоо
Миний араас алхахдаа уйлж буй түүнийг
би сонссон.
Би түүндээ би зүгээрээ гэж хэлсэн
Үнэндээ дахиад жааханч гэсэн амьдрахыг
юунаас ч илүү хүсч байлаа.
Эмчийн хэлсэнээр бол миний үхэхээс
ганцхан хоногын өмнө
Тэр минь миний гарыг атгаад
нулимастай нүдээр
"Би чамд хайртай ,чамдаа хайртай
байсан" гэж хэлсэн
Амьдралдаа анх удаа хэлсэн надад
хайртай гэж
Би үнэхээрийн амьдрахыг хүсч байлаа
түүний төлөө хүүхдүүдийнхээ төлөө...
Биеэр минь дүүрэн өвдөлт мэдрэгдэж
тэсэхийн аргагүй болж байлаа.
Би үхлээ хүлээн зовж тарчилж буй
өөрийгөө түүндээ харуулахыг хүсээгүйдээ
түүнийгээ хурдан гэртээ харь гэж хэллээ.
Хамгийн сүүлд эмчид " Би ч гэсэн" гэдэг
ганцхан үгийг түүнд минь дамжуулж
өгөөч гэж хүслээ.
Тиймээ амьд явахдаа сонсохыг хүссэн
үгээ би түүнээсээ сонссон.
Сэтгэл минь амарч тайван байна.,,,,,,
Тиймээ би ч гэсэн ...
""Би ч гэсэн чамдаа хайртай""..
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=21549
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих