Монголын улстөрд салхи сэвэлзэж, эхнээсээ их л соёлжиж байгаа мэт
харагдлаа. Өнгөрөгч баасан гарагт болсон УИХ-ын чуулганы хуралдааны
үеэр Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга "давхар дээл”-ээ тайлах
хүсэлтээ спикерт өглөө. Түүний хүсэлтийг эхлээд байнгын хороогоор,
дараа нь УИХ-аар хэлэлцэн, эцэслэн шийдвэрлэх учиртай.
Х.Баттулга сайдын энэхүү үйлдлийг сайшааж буй хүн олон байна. "Ашгүй, эхнээсээ ухамсар суусан байна”, "Х.Баттулга сайд улстөрийн соёл нэвтрүүллээ”, "Давхар дээлтэй бусдыгаа хошуучиллаа” гэх зэргээр магтаад л сүрхий байна. Зарим нь бүр "Дараагийн удаа түүнийг Ерөнхий сайд болгох нь зүйтэй” гэчихсэн хоёр гараа зэрэг өргөх шахам явна.
Гэвч ингэж өөрийн хүсэлтээр сайдын суудлаас бууж байгаа Х.Баттулга сайдын үнэн төрх мөн үү гэдэг дээр олон нийт аль хэдийн хуваагджээ.
Нэг хэсэг "давхар дээл”-ээ тайл гэж шаардчихаад, яг дан болох гэхээр нь гоочиллоо” гэж өмөөрч байна. Харин нөгөө хэсэг нь "олонхын дэмжлэгтэйгээр буюу МАН-тай хавсайдаж, Засгийн газрыг унагах гэсэн санаа нь бүтэлгүйтэхээр, шударга, улстөрийн соёлтой хүн болж харагдах гэсэн арга” хэмээн буруутгаж байгаа. Гэхдээ энэ үед "хэн хэнийх нь зөв, хэрүүлээ зодоон болго” гэж суухын оронд Х.Баттулга гэж ямархан улстөрч вэ гэдгийг өнгөрснөөс нь харахад л хангалттай. Өөрөөр хэлбэл энэ удаа өөрийн хүсэлтээр сайдын сэнтийгээс бууж буйн учиг тайлагдах биз.
Мань хүн өмнөх парламентын үед ч "давхар дээл”-тэй байсан. Хамтарсан Засгийн газрын Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд тэрбээр болохоо байхаар л "МАН-ынхан ажил хийхгүй байна” хэмээдэг байсныг олон нийт мартаагүй.
АН-ын гишүүд 2012 оны сонгуулийн өмнө хамтарсан Засгийн газрын сайдуудтай уулзахад Х.Баттулга сайд "Үнэн сэтгэлээсээ ажил хийе гээд зүтгээд байхад МАН-ынхан хийлгэхгүй байна” гэж гомдоллон, намынхантайгаа засгийн эрхэнд гарч, мөрөөдлөө биелүүлэхсэн гэх аятай л байсан.
Гэтэл өдгөө яав. УИХ-ын бүрэн эрхийн хугацаа талдаа орж, шинэчлэлийн гээд байгаа Засгийн газар байгуулагдаад бараг хоёр жилийн нүүр үзэх гэж байна. Тэгсэн дахиад л болж өгөхгүй байгаа юм байх.
Үнэн хэрэгтээ өмнөх засгийн үед арайхийн сэргэх шатандаа орсон газар тариалангийн салбар Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгын үед дахиад мөхөл рүүгээ орсон гэхэд ч хэлсдэхгүй.
Тиймдээ ч өнгөрсөн жил хамгийн бага ургац авч, ОХУ-аас импортын будаа авахаар болов. Оросуудын илүүдсэн, хаягдах дээрээ тулсан улаан буудайг санхүүгийн хувьд "дэмжин” өндөр үнээр авахаар эрхэм сайд гарын үсэг зурсан. Тэр ч байтугай Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга "Тариаланчид маань хангалттай будаа тарьсан ч малчдын үхэр, намрын хүйтэн бороо сүйтгэчихсэн” гэсэн утгатай тайлбар хийж байсан.
Ердөө л энүүхэнээс харахад л Х.Баттулга сайдын "хийсэн” ажлууд тодорхой болно. Харин өнгөрсөн долоо хоногт гаргасан түүний шийдвэр нь олон нийтэд өөрөө их л нэр хүндтэй байдлаар одоогийн Засгийн газраас гарч, буцаад ирэхдээ бүр ч хүндэтгэлтэйгээр залрах гэсэн санаа.
Нэгэнт хоёр жил орчим дотоодоос цуглуулсан, гаднаас олж ирсэн хөрөнгийг хэрхэн, яаж зарцуулах талаар Засгийн газрын гишүүд өөр хоорондоо ярилцсан. Өөрөөр хэлбэл олон нийтэд дэлгээгүй Засгийн газрын хөзөр Х.Баттулга сайдын гарт бий. Тиймээс хүссэн хүсээгүй энэ засаг хугацаанаасаа өмнө унана. Үүнд "давхар дээл”-ээ өөрийн хүсэлтээр тайлж буй сайдууд ихээхэн үүрэг гүйцэтгэх нь тодорхой. Яагаад гэвэл буцаад арай илүү эрх дархтай болохын тулд энэ зэргийн гарз байхыг тооцоолсон л байж таарна. Магадгүй мань хүнийг дагаад хэд хэдэн сайд "давхар дээл”-ээ тайлах хүсэлтээ өгөх биз.
Х.Баттулга сайд аргагүй спортын тэр дундаа сайн жүдоч гэдгээ энэ удаа харууллаа. Амжилт нь секунд, дойлоор хэмжигддэг болохоор татамид бол гарсан үедээ ямар ч мэхийг түрүүлж хийсэн нь ялдаг. Харин улстөрд бол аливаа асуудлыг олон нийтэд таалагдах өнцгөөс нь түрүүлж харж, эхний алхамаа хийсэн нь илүү нэр хүндтэй байдаг. Энэ удаа Х.Баттулга сайдыг үүнийг ч бас мэдэрсэн.
Тиймдээ хамгийн түрүүнд УИХ-ын чуулганы танхимд Засгийн газрын гишүүдээсээ өөр санал өгч, болохоо байгаад ирэхээр нь өөрөө хүсэлтээ гаргаж байгаа хэрэг. Түүний энэхүү давхар мэхний цаана дараагийн Ерөнхий сайдын сэнтий ойрхон байгаа бололтой.

Б.Төгөлдөр
өглөөний сонин
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=2155
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих