Ийм боломж Дорнод нутгийнханд маш их бий. Гагцхүү үүнийг зохистой хэрэгжүүлэх нь чухал. Иймээс "Дорнод аймгийн Аялал жуулчлалын НЭГДЭЛ”-ийн гишүүд Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж буй тус төслийн зорилтын хүрээнд дэлхийн аялал жуулчлалын салбарын чиг хандлага болж буй нутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн аялал жуулчлалыг Цагаан-Овоо, Баян-Уул суманд хөгжүүлэх боломжийн талаар "Байгалийн нөөцийн мeнeжмeнт бүхий хамгаалалттай газар нутгийн сүлжээ” төслийн үндэсний зохицуулагч Б.Оюунтүлхүүртэй санал солилцлоо.
Ингэснээр жуулчдад Монголд төдийгүй дэлхийд ховорт тооцогдох тал хээр нутаг, зэрлэг ан амьтан, уламжлалт нүүдэлчин амьдралын хэв маяг, нутгийн хүн ардын ахуй соёл, зан заншилтай танилцаж, эх орныхоо түүхийг танин мэдүүлэх, нутгийн иргэдийн нийгэм эдийн засгийн байдал, байгаль хамгаалах үйл ажиллагаанд ихээхэн хувь нэмэр оруулах боломжтой юм.
Тус төслийн хүрээнд Дорнод аймгийн Цагаан-Овоо, Баян-Уул, Хэнтий аймгийн Норовлин сумын газар нутгийг дамнасан 400 орчим мянган газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад шинээр авсан ба энэ газар нь Тосонхулстайн улсын тусгай хасгаалалттай газар нутагтай хил залгаа цагаан зээрийн нүүдлийн болон төллөдөг гол нутаг юм. Энэхүү орон нутгийн хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын менежментийг 3 сумын засаг захиргаа, нутгийн иргэдийн байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн хамт хэрэгжүүлж байгаа бөгөөд төслөөс тэдгээрийг чадавхжуулах, шаардлагатай техник хэрэгслээр хангах, нөхөрлөлүүдийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, зэрлэг ан амьтны мониторинг хийх мэдлэг чадварыг эзэмшүүлэх зэрэг олон талын дэмжлэг туслалцаа үзүүлж байна.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=21555
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих