Удирдах ажилтны энэ долоо хоногийн ээлжит шуурхай хуралдаанаар аймгийн Цагдаагийн газар цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээллэлээ. 2016.12.09-нөөс 2016.12.22-ныг дуусталх хугацаанд Жижүүрийн шуурхай албанд иргэд, байгууллагаас нийт 300 дуудлага хүлээн авчээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй дуудлага 36, захиргааны зөрчлийн шинжтэй 200, бусад буюу ар гарт нь хүргэж өгсөн, дуудлага буцаагдсан, очиход байхгүй гэх мэт 41 дуудлага байна. Тус хугацаанд гэмт хэргийн шинжтэй өргөдөл 19-ийг хүлээн авсан байна. Захиргааны зөрчлийн дотроос жижгээр танхайрсан хэрэг 143 буюу дийлэнхийг эзэлж байна. Иргэдээс ирүүлсэн гомдол мэдээлэл болон алба хаагчаас илрүүлсэн зөрчлийн бүртгэгдсэн гарагаар авч үзвэл гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл ням, захиргааны зөрчил пүрэв гарагт дийлэнх нь бүртгэгджээ. Захиргааны зөрчил 6 дугаар багт их байгаа нь энэ багт анхаарлаа хандуулж ажиллах шаардлагатайг харуулж байна. Өмнөх 14 хоногтой харьцуулахад гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээлэл 7,69 хувиар буурсан бол малын хулгай 14,28 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=21589
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих