Барилгаас хүн унаж үхэх нь, барилгаас унасан төмөрт цохиулж хүмүүс амиа
алдах нь Монголд хэвийн үзэгдэл болчихлоо. Ийм аваар осол болохоор
хэвлэлээр л ярьж, бичээд өнгөрдөг. Төр засгаас аюулыг арилгах дорвитой
арга хэмжээ огт авдаггүй. Ийм байгаа учраас өдөр бүр барилгаас хүн
унасан, барилгаас унасан төмөр, тоосгонд доогуур нь өнгөрч явсан хүмүүс
оногдож гэмтэж, бэртсэн, амиа алдсан осол аваар тасрахгүй байгаа юм.
Барилгын компаниуд ч бариулж буй барилгаас нь хүн унаж үхлээ гээд хаширдаггүй. Хаширвал хаширхаар аймшигт хэрэг ослууд ар араасаа гарч байхад нэр хүндээ ч боддоггүй, хүний амийг ч тоодоггүй. Зөвхөн цаг хугацаа хожиж, мөнгө олох л чухал гэсэн зарчимаар ажилладаг.
"Хурд групп” гэх компаниар жишээ татья. Энэ компанийн барилгууд дээр сүүлийн гурван жил дараалан гурван хүн амиа алдсан осол аваар гарсан байна.
2014 он. Газрын диваажинд хүний амь эрсдэв
"Хурд” групп зайсанд бариулж буй "Хүннү 2222” орон сууцны хорооллоо "Газрын диваажин Хүннү 2222” хэмээн сурталчилдаг. Тэгээд бас 2013 онд Хүннү гүрний 2222 жилийн ой тохиосон утга төгөлдөр бэлэгдлээр орон сууцны энэ хорооллоо "Хүннү-2222″ хэмээн нэрийдсэн. Гэвч нэр шигээ найдвартай байж чадсангүй, барилгаас хэдхэн хоногийн өмнө 25 настай Т гэх залуу унаж нас барав. Хатуу хавтан дээр уруугаа харан унасан түүний ам хамраас цус олгойдож тун аймшигтай байсан талаар нэгэн нөхрөө амь тавихыг дэргэдээс нь харсан хамтран ажиллагсад нь хэлсэн. Одоогоор энэ ослын шалтгаан нарийн тогтоогдоогүй ч хамгаалалтын бүс нь найдваргүй ажиллагаатай байснаас барилгачин залуу тавдугаар давхраас унаж амиа алдсан болж таарч байгаа. Энэ хэрэгт хөдөлмөрийн аюулгүй байдал зөрчсөн гэдэг үндэслэлээр цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй юм.
Үнэхээр газрын диваажин л бол энд бүх юм найдвартай, аюулгүй ажиллагаа чанд мөрдөгдөж байх ёстой юм. Санамсар болгоомжгүйгээс хүн уналаа гэхэд тэр хүний амь насыг аврах зөөлөн тор барилгыг тойруулаад татчихсан байх учиртай.
2013 он. "Нарны хороолол”-ын талбайд ноцтой осол гарч, 40 настай эр амиа алдлаа
Баянгол дүүргийн III хорооны нутагт "Хурд групп” мөн л орон сууцны хороолол бариулж байгаа. ”Нарны хороолол” нэртэй уг орон сууцны барилгыг 2012 оноос хэл амтай эхэлсэн. Улаанбаатар зүтгүүрийн депогийн хашаан дотор шахам, зүтгүүрийн депогийн 6000 тонн түлш хадгалдаг агуулахуудтай хаяа дэрлүүлэн босгож буй 25 барилга бий. Зүтгүүрийн депогийнхон барилга бариулах гэж хэрэндээ эсэргүүцээд дийлээгүй юм. Энэ хороолол дээр 2013 оны тавдугаар сард нэг хүн амиа алдсан нь тухайн үедээ ганц нэг сониноор гараад өнгөрсөн билээ. ... өглөө 09.30 цагийн үед барилгын талбайд дамнуургаар цемент зөөж явсан 40 настай идэрхэн эрийн дээрээс гэнэтхэн л төмөр унасан. Барилгын есөн давхарт кранаар сапуд төмөр өргөж байсан бөгөөд кранчин өргөж явсан ачаанаасаа доошоо унагачихсан байдаг. 20 гаруй кг жинтэй хүнд төмөр есөн давхрын өндрөөс хүний тархин дээр унаж, толгойг нь зад татсан гээд төсөөлөхөөр үнэхээр аймшигтай дүр зураг нүдэнд харагдана. Энэ осол мөн л аюулгүй ажиллагааны дүрэм мөрдүүлээгүйгээс, өөрөөр хэлбэл хяналтын инженер гэдэг орон тоо байхгүйгээс болж гарсан гэдийг тухайн үед холбогдох хууль хяналтын байгууллагын албан тушаалтнууд хэлж байлаа.
2012 он. "Рапид харш-д 26 настай залуу золиосонд гарч, хорвоог орхив
Хан-Уул дүүргийн нутагт бариулж буй "Рапид харш” орон сууцны хороолол дээр нь мөн л аймшигтай осол 2012 онд гарсан. Уг барилгын арваннэгдүгээр давхарт ажиллаж байсан краны цамхаг нурснаар уг краныг жолоодож байсан 26-хан настай идэр залуу хорвоог орхисон. Осол гарахад хүргэсэн шалтгааныг тухайн үед хяналтын инженер, оосорлогч, дохиочин зэрэг орон тоон дээр ажиллаж байсан хүмүүсийг ажлаас халсан нь нөлөөлсөн гэж дүгнэсэн. Хэрвээ хяналтын инженер, оосорлогч, дохиочин гэдэг ажлын байр хэвээрээ байсан бол кранчин залууд ослоос урьдчилан сэргийлэх мэдээлэл өгч, залуу амьд гарах байсан гэдэг. Орон тоо хэмнэж, олох ашгаа нэмэгдүүлэх гэсэн явуургүй арга нь хүний аминд хүрсэн нь энэ. Кранчин залуу цамхаг нурахад эхний цохилтоор кранаасаа зүүгдэж байсан ч хоёрдох цохилтод гараа алдаж унасан тухай энэ аймшигт ослыг харсан ажилчид тухайн үед ярьж байсан билээ. Мөрөөрөө ажлаа хийгээд, гэр бүлээ тэжээж явсан идэрхэн эр ийнхүү барилгын компанийн мөнгөө хэмнэх гэсэн шуналын золиос болсон.
Захиалагч буруугүй, гүйцэтгэгч л хүн алсан
Барилга дээр хүний амь эрсэдсэн осол гарах бүрт захиалагч буруугүй, гүйцэтгэгч хүн алсан болж хувирдаг. Хөөрхий гүйцэтгэгч мөнгийг нь авчихсан хойно буруутай ч байсан, буруугүй ч байсан захиалагчийн арыг даахаас өөр аргагүй. Захиалагч нь ч манайдаа нэртэй зүстэй, улстөрд нөлөөтэй эзэдтэй, үндэсний гэх тодотголтой компаниуд байдаг болохоор яаж ийж байгаад хэргээс өөрсдийгөө мулталчихдаг. Хурд групп”-ийн захиалан бариулж буй барилгууд дээр бас л ийм юм болсон. "Бид буруугүй, гүйцэтгэгч л хариуцлага хүлээнэ” гэдэг үгээр өөрсдийнхөө арьсыг хамгаалчихсан. Гэвч үүний цаана захиалагчид асар их но байдгийг хүмүүс тэр бүр мэдэхгүй. Гүйцэтгэгч ажил олж авахын тулд захиалагч талын хэдэн инженер, нягтлангуудад хахууль өгсөөр авах ёстой мөнгөнийхөө талыг авдаг. Барилгаа бариад, цаана нь ашгаа гаргаж авах ёстой ч мөнгөнийхөө талыг алдчихсан учраас мөнгөө хэмнэхийн тулд нормын хувцас, хэрэгслээр ажилчдаа бүрэн хангадаггүй, оосорлогч дохиочин, хяналтын инженерийн орон тоонд хүн авч ажиллуулдаггүй. Үүнийг барилга дээр ажиллаж байгаа захын ажилчин хэлнэ.
Дашрамд дурдахад, барилга дээр гарсан осол бүрийн ард аюулгүй ажиллагааг хангаж чадаагүй гэсэн ганцхан үндэслэлээр хөдөлмөр хамгааллын ажилтан л буруутаад өнгөрдөг. Уг нь бол аюулгүй ажиллагааг бүрдүүлэх ёстой мөнгөнөөс нь хумсалсан захиалагч талын хүмүүс ч бас хариуцлага үүрэх учиртай юм шүү.
Ц.Эрдэнэ
Оллоо.мн

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=2160
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих