С.Зоригийг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж байгаа Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт холбогдох хэргийн шүүх хурал өндөрлөж, шүүх бүрэлдэхүүн дөнгөж сая шийдвэрээ танилцууллаа. Шүүхээс тэднийг С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэж үзээд шүүгдэгч Т.Чимэгээд 24 жилийн ялыг чанга дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Харин шүүгдэгч Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт 25 жилийн хорих ял оноосон юм. Ингэхдээ тэд 23 жилийг нь гянданд, үлдсэн хоёр жилийг нь онцгой дэглэмтэй хорих ангид эдлэх юм.
Төр нийгмийн нэр зүтгэлтэн С.Зоригийг одоогоос 18 жилийн өмнө буюу 1998 оны аравдугаар сарын 2-нд онц хэрцгийгээр хөнөөсөн юм. Гэвч хэрэг гарснаас хойш нэр бүхий хүмүүсийг эл хэрэгт сэжигтнээр татан, шалгаж байсан ч өнөөг хүртэл гэмт этгээдийг илрүүлээгүй байсан юм. Ийн 18 жилийн дараа онц хэрцгийгээр хүний амь насыг хөнөөсөн гэмт этгээдүүдийг илрүүлж, шүүхээс ялын дээд хэмжээг оноолоо.
Eagle.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих