Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан дээр Хөдөө аж ахуйн "Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүс байгуулах тухай УИХ-ын 2016 оны 46 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн мэдээлэл хийлээ. Тэрбээр "2015 оны 75 дугаар тогтоолоор хөдөө аж ахуйн Халх гол чөлөөт бүсийг байгуулсан бөгөөд тухайн бүсэд амьтан ургамлын хорио цээрийн тусгай журмыг хэрэгжүүлэхээр заасан юм. Бүсийн нутаг дэвсгэрийг 500 мянган га газар байхаар тогтоожээ. Халх голын чөлөөт бүс өнгөрсөн хугацаанд гурван удаа нэрээ сольсон. Хамгийн сүүлд 2016 онд Хөдөө аж ахуй Халх гол үндэсний бүтээн байгуулалтын бүс нэртэй байж байгаа. Тус бүсийн захирагч Ж.Энхжаргалын шийдвэрээр 24 аж ахуй нэгжид 317 мянга 675 га талбайг хуваарилж, гэрчилгээ олгосон байна. Энэ нь холбогдох заалтыг зөрчсөн байгаа юм. Тодруулбал, Хөдөө аж ахуй Халх гол үндэсний бүтээн байгуулалтын бүсийн захиргаанд дотоод аудитын дүгнэлт хийсэн. Товчхондоо хууль журам зөрчсөн байдаг. Долдугаар сарын 28-ны өдөр ажлын цаг дууссаны дараа 24 аж ахуй нэгжид зэрэг газар олголт хийсэн. Тиймээс газар олгосон зөвшөөрлийг хүчингүй болгож байгаа. Холбогдох аж ахуй нэгжид мэдэгдлээ явуулсан. Зарим аж ахуй нэгж газрынхаа төлбөрийг шилжүүлсэн байдаг. Тиймээс төлбөрийг буцаан шилжүүлсэн” гэлээ.
Т.НОМИН
news.mn
http://www.news.mn/r/321020
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=21622
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих