Өвөрхангай аймгийн Бүрд сумын харьяат "Их монгол” хэмээн олноо хүндлэгдсэн Хасын Шаравжамц аварга маршал Хорлоогийн Чойбалсангийн урилгаар Улсын баяр наадамд 71 насандаа зодогложээ. Наадамд очихдоо маршалын явуулсан "шилэн форд”-оор хот хүргүүлсэн аж. Тэгээд наадмын дундуур маршал аваргыг асарт залж, хоол цай болон хол ойрын сонин хачин хуучилж л дээ. Өвгөн аварга тэгэхэд халуун савтай цай гурав, 60 бууз суурин дээр нь идчихээд "За хүүхээ одоо боллоо. Нас дээр гараад хоол ч орохоо байж” гэсэн гэдэг. Х.Шаравжамц аваргыг "Их монгол” хэмээн нэрийдэх болсон нь нэг даншиг наадамд Богд Ц.Буянтогтох аваргыг түрүүлнэ хэмээн бай шагнал, цол чимэг бэлтгэтэл Шаравжамц аварга бөхийг нь давсанд Богд уурсан хилэгнэж, "Тэнэг монгол” гэж хашгирчээ. Гэтэл ард түмэн "Тэнэг монгол” гэснийг үл зөвшөөрөн "Их монгол” хэмээн нэрлэх болсон ажээ.
Ш.Самбуу
eagle.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=21628
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих