Тухайлбал УИХ-ын гишүүн О.Баасанхүү С.Зоригийн хэрэг дээр прокурорын байгууллага хэрхэн ажилласан талаар тодруулахад Ерөнхий прокурор М.Энх-Амгалан,"С.Зоригийн хэргийг прокурорын байгууллага нотлогдсон хэмээн үзэж шүүхэд шилжүүлсэн. Шүүх хурал тав хоног хуралдаад шүүгдэгчдийг гэм буруутайд тооцсон шийдвэр гарсан.
Гомдолтой бол давж заалдаж болно. Захиалгаар хүний амь насыг хохироосон. Үйлдсэн гэмт хэргээ нуун далдлахын тулд 4 хүний амь нас хохироосон гэсэн дүгнэлтийг прокурор гаргаж өгсөн. Давж заалдах шүүх хурлын дараа шийдвэр тодорхой болно" гэсэн хариултыг өгөв.
Харин УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин нэр дэвшигч Б.Амгаланбаатарт хандаж, "Шударга л ажиллаарай. Ард түмэнд итгэх итгэл үлдэхгүй нь байна шүү. Миний уулзсан бүх хүн С.Зоригийн шүүх хурлын шийдвэрт эргэлзэж байна билээ. Сая ядахдаа шүүх хурлаа нээлттэй хийх байсан юм" гэсэн байр суурьтай байв.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, "Дуулиантай хэргүүдийг шалгаж чадахгүй тал руугаа л та нар яваад байна. "Эрдэнэт”-ийг улсын мөнгөөр худалдаад авчихсан юм билээ. Үүнээс та нар юунаас нь халгаад байгаа юм. Ард түмний сэтгэлийн тэвчээр дуусч байна шүү. С.Зориг агсаны давж заалдах шатны шүүх хурлыг нээлттэй хийгээрэй" хэмээн захив.
Б.Туул
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих