- Ерөнхий боловсролын бага ангийн сурагчдын амралт энэ сарын 29-нөөс эхэлнэ.
-
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын баталсан журмаар Улаанбаатар хотын бага ангийн сурагчид хүйтний улиралд гурван долоо хоног буюу арванхоёрдугаар сарын 29-нөөс нэгдүгээр сарын 18-ныг дуустал амрана.
-
Хөдөө, орон нутгийн бага ангийн сурагчид хоёр долоо хоног буюу арванхоёрдугаар сарын 29-нөөс нэгдүгээр сарын 11-нийг дуустал амрах юм.
-
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хичээллэх, амрах хугацаа
- -НИЙСЛЭЛИЙН СУРАГЧДЫН:
- 1 дүгээр улирлын амралт
- Бүх ангийн сурагчид XI сарын 3-9-нийг дуустал 1 долоо хоног;
- 2 дугаар улирлын амралт
- I-V ангийн сурагчид XII сарын 29-нөөс I сарын 18-ныг дуустал 3 долоо хоног,
- VI-XII ангийн сурагчид I сарын 5-наас 18-ныг дуустал 2 долоо хоног;
- 3 дугаар улирлын амралт
- Бүх ангийн сурагчид III сарын 23-наас 4 дүгээр сарын 5-ныг дуустал 2 долоо хоног
- Зуны амралт
- I-II ангийн сурагчдын хувьд V сарын 25-наас,
- III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 1-нээс,
- VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 7-ноос эхэлнэ.
- -АЙМАГ, СУМ, ТОСГОН, БАГИЙН СУРАГЧДЫН:
- 1 дүгээр улирлын амралт
- Бүх ангийн сурагчид XI сарын 3-наас 9-нийг дуустал 1 долоо хоног;
- 2 дугаар улирлын амралт
- I-V ангийн сурагчид XII сарын 29-нөөс I сарын 11-нийг дуустал 2 долоо хоног,
- VI-XII ангийн сурагчид I сарын 5-наас 11-нийг дуустал 1 долоо хоног;
- 3 дугаар улирлын дундуур
- Цагаан сарын амралт 1 долоо хоног;
- 3 дугаар улирлын амралт
- Бүх ангийн сурагчид III сарын 23-наас 4 дүгээр сарын 5-ныг дуустал 2 долоо хоног /бүс нутгийн онцлогтой уялдуулан энэ улирлын амралтыг 1 долоо хоногийн өмнө эхэлж болно/;
- Зуны амралт
- I-II ангийн сурагчдын хувьд V сарын 25-наас,
- III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 1-нээс,
- VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 7-ноос эхэлнэ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=21638
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих