Удаан хугацаагаар сууж ажиллах нь эрүүл мэндэд маш хортой. Тэр тусмаа эмэгтэй хүмүүст суудлын ажил нь олон
эрсдлийг дагуулж байдаг.
Тэгвэл "Медикал кодин” эрдэм шинжилгээний төвийн судлаачид суудлын ажилтай холботой нэгэн шинэ судалгаа хийжээ. Судалгаагаар өдөрт 6 цагаас илүү суудаг ажилтай хүмүүсийн нас баралт хөдөлгөөнтэй ажил хийдэг хүмүүсээс хоёр дахин их байх магадлалтай гарсан байна. Мөн суудлын ажилтай хүмүүсийн нас баралт ойрын 15 жилийн дотор 40 хувиар нэмэгдэх гэнэ. Гэхдээ энэ байдал эмэгтэйчүүдэд хамгийн хүнд тусна гэдгийг онцолсон байна.
Учир нь ажил хийж суух явцад булчингийн ажиллагаа тэглэгдэж калори шатаах явдал ч буурдаг байна. Мөн энзим ялгаруулах үйл явц удааширч эрдэс бодисын солилцоо буурахад хүргэдэг аж. Иймээс л суугаа ажилтай хүмүүс зүрхний төрөл бүрийн өвчинд нэрвэгдэх нь хамгийн элбэг тохиолддог байна.
Мөн сүүлийн үед хүмүүсийн амьдралын хэв маяг өөрчлөгдөж байгааг судлаачид онцолсон бөгөөд дэлхий дээрх хүмүүс өдөрт 9,5 цагийн турш сууж байдаг нь тогтоогджээ. Тиймээс өдөрт ядаж 30 минут биеийн идэвхтэй хөдөлгөөн хийж байнга босож явбал элдэв өвчин эмгэг тусах эрсдэл буурахыг судлаачид зөвлөж байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих