Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль нь бусад хуулиудтай уялдаж байгаа тул төсөвт нэмэлт ачаалал, дарамт учруулахгүйгээр хэрэгжих боломжтой юм байна. Уг хуулийг баталсны дараа Засгийн газраас "Залуучуудын хөгжлийг дэмжих” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж, залуучуудын хөдөлмөр эрхлэлт нэмэгдүүлэхээр зорьж байна. Судалгаанаас үзэхэд залуу 10 өрх тутмын нэг нь түрээсийн байранд амьдардаг бөгөөд залуучуудын хөгжлийг дэмжих хуулийг баталснаар залуу гэр бүлүүд хөнгөлөлттэй үнээр орон сууц худалдан авахад нь дэмжлэг үзүүлэх эрхзүйн орчин бүрдэнэ.
Уг хуулийн төсөл батлагдсанаар залуучуудын хөгжлийн асуудлаарх эрх зүйн орчныг бүрдүүлж, төрөөс залуучуудын хөгжилд үзүүлэх дэмжлэг, төрийн байгууллагын үүрэг оролцоог тодорхойлохын зэрэгцээ залуучуудын нийгмийн амьдралын идэвхи оролцоог нэмэгдүүлэх сайн талтай бөгөөд баялаг бүтээгч, улс орны хөгжлийн тулгуур хүч болгон хөгжүүлэхэд эерэг нөлөө үзүүлнэ хэмээн үзэж байна. Мөн хуульд хяналт, хариуцлагын асуудлыг ч гэсэн тусгажээ. Залуучуудын хөгжлийн тухай хууль нь 15-34 насны залуучуудад төрөөс дэмжлэг үзүүлэх болон эдгээртэй холбогдсон бусад харилцааг зохицуулах зорилго бүхий 7 бүлэг, 24 зүйлтэй.
ЭХ СУРВАЛЖ: Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны хэвлэлийн алба
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих