Монгол Улсын хэмжээнд 120 мянга гаруй ахмадууд бий. Тэгвэл Засгийн газраас ахмадууд Насны хишиг олгохоор болсон бөгөөд үүнийгээ жилд хоёр удаа Цагаан сар болон Үндэсний их баяр наадмын өмнө олгох юм байна. Ахмадуудад олгох Насны хишгийг 50-250 мянган төгрөгөөр тогтоосон ба 65-69 настай ахмадад 50 мянган төгрөг, 70-79 настай ахмад настанд 80 мянган төгрөг, 80-89 настай хүнд 150 мянган төгрөг, 90 ба түүнээс дээш өндөр настай хүнд 250 мянган төгрөгийн Насны хишиг олгох юм байна. Дашрамд дурдахад, Засгийн газар 2017 оны төсөвт Насны хишиг хэмээн 20.5 тэрбум төгрөг тусгаад байгаа юм байна.
Нинж
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=21677
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих