Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөлд Үндсэн хууль зөрчсөн заалт орсон хэмээн өнөөдөр УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэдээлэв.
Тэрбээр, Үндсэн хуулиар Монгол Улсын иргэн гадаадад амьдрах, сурч боловсрох, аялах эрхтэй. Гэтэл Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөлд сүүлийн 5 жилийн хугацаанд эх орондоо амьдарсан байх гэж заасан байна. Энэ нь Үндсэн хуультай зөрчилдөж байгаа юм. Түүнчлэн өмнөх сонгуулиудын үед бие даагч гишүүн намд элсэж, улмаар тухайн улс төрийн хүчин нь Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж болдог байсан. Үүнийг мөн хязгаарласан байна.
Хуулийн төсөлд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх төрийн албан хаагч сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 01-нээс өмнө өөрийн хүсэлтээр албан тушаалаа хүлээлгэн өгсөн байх ёстой гэж заасан. Гэтэл өнөөдөр нэгдүгээр сарын 03. Тиймээс энэ заалт хэрэгжих боломжгүй. Мөн нэр дэвшигч нь УИХ-д суудалтай намын гишүүн байхаар тусгасан нь жирийн иргэдийн сонгогдох эрхийг зөрчсөн хэрэг юм. Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны хугацааг 18 хоногоор тогтоосон нь мөн хангалтгүй. Нэр дэвшигч 21 аймгаар тойрч мөрийн хөтөлбөрөө танилцуулах, ард түмнийхээ санал хүсэлтийг сонсоход энэ хугацаа хүрэхгүй. Дээрх шалтгаануудын улмаас МАХН Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг дэмжихгүй” хэмээв.
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ
Эх сурвалж: "Монцамэ”агентлаг
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=21690
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих