АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Туркийн Төрийн тэргүүн Режеп Тайып Эрдогантай утсаар ярилцсан байна. Б.Обама Турк улс ОХУ-тай хамтарч Сирид энхтайван тогтоох хэлэлцээр байгуулах санаачилгыг нь Цагаан ордны тэргүүн дэмжиж буйгаа илэрхийлжээ.
Вашингтоны мэдээлснээр, Барак Обама Туркийн Ерөнхийлөгчтэй утсаар ярихдаа өнгөрсөн сарын 31-ний шөнө Стамбулын шөнийн цэнгээний газар болон тэрний өмнө Кайсери хотын цагдаагийн хэлтсийн халдлагад амь үрэгдсэн хүмүүст эмгэнэл илэрхийлсэн байна. Стамбул дахь халдлагын хариуцлагыг "Исламын улс” бүлэглэл өөртөө авсан билээ. Хоёр орны Төрийн тэргүүн Ирак болон Сирид "Исламын улс” бүлэглэлийн эсрэг цэргийн ажиллагаа амжилтад хүрч буйг дурдаад "АНУ, Турк улс терроризмтэй хамтран тууштай тэмцэх” хэрэгтэй гэжээ.
Саяхан Эрдоган болон Туркийн Ерөнхий сайд Бинали Йылдырым "АНУ Сирийн "террористуудыг” санхүүжүүлдэг” хэмээн мэдэгдэж байсан. Турк улс "Исламын улс” бүлэглэлтэй дайтаж байгаа курдын дайчдыг "алан хядагчид” гэж үздэг. Бинали Йылдырым энэ сарын 3-нд АНУ-ын Ерөнхийлөгчөөр шинээр сонгогдсон Дональд Трампад хандаж курдуудыг дэмжихгүй байхыг уриалсан. Тэрээр "Турк "Исламын улс”-тай дайтаж байгаа цорын ганц улс. АНУ тэдний эсрэг юу ч хийхгүй байна” гэсэн юм.
М.ХҮСЛЭН
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих