Тус үйл ажиллагааг зохион байгуулж буй санаачлагчид Дорнод аймагт хү
рэлцэн ирж, аймгийн удирдлагуудтай уулзаж хийж хэрэгжүүлж буй ажлынхаа талаар танилцууллаа. Танилцуулах үйл ажиллагаанд Дорнод аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, аймгийн, Засаг даргын зөвлөх М.Бас-Эрдэнэ болон агентлаг, хэлтсийн удирдлагууд оролцлоо. ”Монголын Нууц Товчоо” зээгт ширмэл бүтээлд учиг шингээх үйл ажиллагаа 2017 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн даваа гарагт Биеийн тамир спортын газарт 14 цагт болно. Тиймээс аймгийн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг энэ үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг уриалж байна.
Уг бүтээл нь Чингис хааны амьдрал, ахуй, тухайн үеийн монгол түмний аж амьдрал, ёс заншлыг харуулсан. Бүтээлд монгол зураг, монгол үндэсний хээ угалзыг хослуулан хийж буйгаас гадна эртний буган чулуу, хадны сүг зураг оруулж байгаа бөгөөд өндөр нь 1,8м метр, урт нь 100 метр эсгий ширмэл аравчыг урлаж, Геннис-т бүртгүүлж, улмаар монгол ширмэлийг оёх, зээглэх арга ухааныг уламжлуулан, нийтийн хүртээл болгохыг зорьж байгаа юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих