Орон сууцанд бөө бөөлж оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулан, бухимдуулдаг билээ. Үүнийг харгалзан УИХ-ын зарим гишүүн орон сууцанд бөө боолох, ламаар ном уншуулахыг хориглох хуулийн төсөл өргөн барьлаа.
Нийтийн зориулалттай орон сууцанд бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж, оршин суугчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн аливаа шашны байгууллагын үйл ажиллагаа, зан үйл явуулахыг хориглохоор Орон сууцны тухай хуульд нэмэлт оруулахаар дагалдах хуулийн төслийг өргөн мэдүүлжээ.
Хуулийн төслийг боловсруулах үндэслэл шаардлагад:
Нэгдүгээрт, Шашны байгууллагыг /үүний дотор гадаадын шашны байгууллагын төлөөлөгчийн газрыг Монгол Улсын нутаг дэвсгэрт/ /үүсгэн байгуулах, улсын бүртгэлд бүртгэх, үйл ажиллагааг нь, зогсоох, татан буулгах тогтолцоог оновчтой болгон тогтоох нь зүйтэй.
Хоёрдугаарт, Шашны байгууллагын үйл ажиллагааны онцлогтой холбоотой нөхцөл байдлыг харгалзан сүм, хийдийг бүртгэхээс татгалзах зарим нөхцлийг хуульчлан тогтоох болно.
Гуравдугаарт, Шашны байгууллагын эрх зүйн байдлыг оновчтой байдлаар тодорхойлох шаардлагатай. Тухайлбал, шашны байгууллагын тухай хуулийн нэр томьёоны тодорхойлолтыг оновчтой болгох, улмаар сүм, хийдийн дүрэмд тусгасан байх зүйлийг нарийвчлан заах болно.
Мөн шашны байгууллагын үйл ажиллагааг боловсронгуй болгон, стандартыг нь тогтоож, түүнийг нь стандартын төв байгууллагаас баталгаажуулж байх. Түүнчлэн тэдгээрийн хамба лам, пастор зэрэг тухайн байгууллагыг тэргүүлж буй этгээдэд тавих шаардлагыг хуульчлах нь зүйтэй гэж үзэв.
Дөрөвдүгээрт, Шашны байгууллагын зөвшөөрөл олгох асуудалтай холбогдсон харилцааг шинэчлэн тогтоох бөгөөд аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд "Шашны асуудал эрхэлсэн зөвлөл ажиллахаар тусгаж, зөвлөлийн ажиллах журмыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид батална.
Мөн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь шинээр байгуулагдаж байгаа шашны байгууллагад 1 жилийн хугацаатай, хууль, тогтоомжийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа, 5-аас дээш жил ажилласан шашны байгууллагын ажиллах эрхийг 3-5 жил хүртэл хугацаагаар сунгаж болно” гэж заажээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих