Мисс А.Баярцэцэг уг кинонд Ариунаа гэх хөдөөний эгэл жирийн бүсгүйн дүрд тоглосон байна. Мөн киноны дүрүүдэд МУГЖ С.Дамдин, МУГЖ Ё.Цог, МУГЖ Л.Дэмидбаатар нарын тэргүүтэй уран бүтээлч тогложээ. Киноны ерөнхий найруулагчаар Д.Баярсайхан ажилласан байна.
Этник, драм чиглэлийн уг кинонд хөдөө ахуй, малчин ардын аж байдлыг тусгасан аж. Киноны зураг авалт сарын хугацаанд үргэлжилсэн бөгөөд зураг авалтыг Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг авчээ.
"Явуулын хүн” уран сайхны кино тун удахгүй орон даяар нээлтээ хийх аж.
Г.Тэгшсүрэн
shuud.mn

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих