Аймгийн удирдлагууд хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын хүрээнд тулгамдаж буй асуудал, бэрхшээлээ хэлж, шийдвэрлэхэд дэмжин ажиллахыг хүсч байсан юм. Тэдний асуултад сайд хариулахдаа "МСҮТ-ийн шинээр томилогдсон захирал нарт саяхан албан бичиг хүргүүлж аймгийн удирдлагуудтай ярилцаж үйл ажиллагаагаа орон нутгийн эдийн засгийн бодлоготой уялдуулаарай гэсэн. Энэ бол гадаадад ажиллах хүч гаргах ажил, хамтарсан сусргалтын програмтай шууд холбогдоно. Жишээ нь, Увс аймаг хүнсний үйлдвэрлэл, чацарганаараа япончууд, солонгосчуудтай харилцан туршлага солилцох байдлаар ажиллах бодлого байгаа. Мах, сүүний аян гэдэг ажил эрчимтэй явж байгаа. Япон улсад миний бие Ерөнхий сайдтай хамт айлчлалын мөрөөр хуурай сүүний технологи бүхий үйлдвэр нь ороод ирсэн. Одоо МҮХАҮТ дээр байршиж байгаа юм уу даа. Надад байгаа мэдээллээр 400 орчим жижиг, дунд оврын хуурай сүүний үйлдвэр бий болох, дагаад 17 мянган ажлын байр нэмэгдэх ТЭЗҮ гарч байгаа. Энэ ажлын хүрээнд Сэргэлэн сайдтай ажлаа нэлээд уялдуулж, хүнс, хөдөө аж ахуйн салбарын хүрээнд үйлдвэржилтийнхээ ерөнхий зураглалыг гаргаач ээ гэж хүссэн. Уул уурхайн салбар ч ялгаагүй.
Дараагийн сэдэв бол жижиг, дунд зээл. Итгэлийн зээл гэдгийг юу гэж хэлэх вэ гэсэн томъёолол байхгүй ч бид ерөнхийд нь нам дор босго тавьдаг, зээлийн нөхцөл нь боломжийн гэсэн л ойлголт байдаг. Үүнийг оновчтой томъёолоход бас та бүхний санал чухал шүү. Үүнээс гадна Нямдаваа даргын газарт 17 тэрбум төгрөг банкинд тэг хувийн хүүтэй байна. Үүнийг 3-4 хувийн хүүтэй аваад орон нутгуудаа дэмжихээр 7-8 хувиас хэтрүүлэхгүй хүү тогтоож зээл олгох банк сонгон шалгаруул гэсэн. Долоо хоногийн дараа шийдэгдчих байх.
Уг нь бид энэ мэтээр авдраа уудалбал юм байна аа. Жишээлэхэд, нэг аймагт тэрбум төгрөгийн асуудал шийдчихлээ гэхэд энийг зөв оновчтой зарцуулбал нэлээд ажил хийх мөнгө. Гагцхүү үр дүн эрэлхийлсэн зөв бодлого л үгүйлэгдээд байна” гэсэн юм.
Төгсгөлд нь, Эрүүл мэндийн даатгалын сангийн талаар мэдээлэл өглөө. Иргэд эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлдөг мөртлөө орон нутагтаа ч, нийслэлд ч үйлчилгээгээ бүрэн авч чаддаггүй. Тиймээс ХНХ-ын сайд Эрүүл мэндийн даатгалын сангийн эдийн засгийн бодлогыг өөрчилье гэж Ерөнхий сайдтай ярилцсан байна. Орон нутаг дахь эмнэлгийн асуудлыг шийдэх хөрөнгө оруулалтыг ЭМДС-гаас хийж байх санал гаргасан бөгөөд энэ чиглэлд Эрүүл мэндийн яаманд төсөв байдаггүй гэнэ. Одоогоор 380 орчим тэрбум төгрөг эргэлддэг дээрх сангаас орон нутгийн эмнэлгийн хөгжилд хөрөнгө оруулалт хийх эрх зүйн орчин бүрдүүлэхээр ажиллаж байгаагаа хэллээ. "Аймаг, орон нутаг удирдаж байгаа та бүхний хувьд хамгийн хүндрэлтэй энэ асуудлыг шийдэхийн төлөө ажиллана” гэж хэллээ.
Б.Анир
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих