Эрчим хүчний салбарын хувьд 2017 онд бүтээн байгуулалт өрнөж, орон нутагт дулаан хангамжийн чиглэлийн томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр болсон. Энэ хүрээнд Эрчим хүчний сайд П.Ганхүү аймгуудын Засаг даргатай үр дүнгийн гэрээ байгууллаа.
Эрчим хүчний сайд П.Ганхүү "Орон нутагт дулаан хангамж тулгамдсан асуудал байдаг учраас аймгуудын дулааны станцын өргөтгөлд ач холбогдол өгч байна. Дорнод аймгийн Дулааны станцын өргөтгөлөөс гадна 10 аймагт шинэ эх үүсвэр барихаар тусгасан. Мөн баруун бүсийн эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэхэд бодлогоо чиглүүлж байна. Эрчим хүчний яамны зүгээс орон нутгийн дулаан хангамжийг хариуцсан нэгжийг Улаанбаатар дулааны сүлжээнд төвлөрүүлж байгуулахаар болсон. Сүүлийн хэдэн жил тасарч, эзгүйдсэн энэ ажлыг сэргээж, шаардлагатай үед яаралтай мэргэжлийн зөвлөгөө үйлчилгээ үзүүлэхээр болсон нь орон нутаг руу чиглэсэн бодлого ажлын нэг юм” гэлээ.
Эх сурвалж: ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМ

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих