Хөдөлмөрийн хэлтэс, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Хэрлэн сумын Морин спорт уяачдын холбоотой хамтарч удалдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангах, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж эцэг, эх, асран хамгаалагч нарын үүрэг хариуцлагыг сайжруулах зорилгоор "Уралдаанч хүүхдийн хөдөлмөрийн аюулгүй байдал” зөвлөгөөнийг 2014 оны 04 дүгээр сарын 30-нд Чойбалсан хотод зохион байгуулав. Уралдаанд оролцогч хүүхдүүд хамгаалах хэрэгслийг /малгай, цээживч, нүдний шил, тохойвч, өвдгөвч/ хэрэглэж занших нь болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, аюул ослыг багасгах нэг боломж гэдэгт зөвлөгөөнд оролцогчдын анхаарлыг хандуулсан чухал арга хэмжээ боллоо. Энэхүү арга хэмжээнд Хэрлэн сумын есөн сургуулийн 90 хүүхэд, уяачид, болон эцэг эхийн төлөөлөл 55 иргэн нийт 145 хүн оролцлоо.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих