Монгол улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн хүрээнд АИХ-ын
депутат О.Очиржавын нэрэмжит Гар бөмбөгийн тэмцээнийг 2017-01-08-нд
хилийн 0275 дугаар ангийн спорт зааланд зохион байгууллаа. Тэмцээнийг
сумын Засаг даргын орлогч Ш.Төмөр-Ивээлт нээж, АИХ-ын депутат О.Очиржав
гар утсаар нийт тамирчид, үзэгч олондоо мэндчилгээ дэвшүүлж тэмцээнийг
эхлүүллээ.
Тэмцээнд эрэгтэй 5 баг, эмэгтэй 9 баг өрсөлдөж
эрэгтэй тамирчдаас
Онцгой байдлын Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн баг 1-р байр,
Оюутны баг тамирчид 2-р байр
Багш нарын баг тамирчид 3-р байр
эмэгтэй тамирчдаас
ЕБС-ийн сурагчдын баг тамирчид 1-р байр
Онцгой байдлын Гал түймэр унтраах, аврах 53 ангийн баг 2-р байр
ЕБС-ийн сурагчдын баг тамирчид 3-р байрыг тус тус эзэллээ.
Шилдэг холбогчоор Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн тамирчин Т.Дүгэржав,ЕБС-ийн 8-р ангийн сурагч Э.Намуунаа, Шилдэг довтлогчоор Оюутны багийн тамирчин Б.Батцэнгэл, ЕБС-ийн 12-р ангийн сурагч Г.Баярцэцэг нар тус тус шалгарлаа.
Тэмцээнд оролцсон нийт баг тамирчиддаа спортын өндөр амжилт хүсэе.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=21801
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих