Аймгийн удирдах ажилтны шуурхай хуралдаанаар аймгийн Цагдаагийн газраас Олон нийтийн эргүүл зохион байгуулсан тухай тайлан мэдээллийг Цагдаагийн газрын хэв журмын тасгийн дарга, дэд хурандаа Ц.Одчулуун танилцууллаа.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай Монгол Улсын хууль, Засгийн
газраас баталсан "Олон нийт цагдаагийн хамтын ажиллагаа” хөтөлбөр
хүрээнд аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн
"Нийтийн эргүүл зохион байгуулах тухай” А/352 тоот захирамжаар "Олон
нийтийн эргүүл” нэгдсэн арга хэмжээг Цагдаагийн газрын даргын баталсан
удирдамжийн дагуу 2016 оны 09 дүгээр сарын 01-нээс 2017 оны 01 дүгээр
сарын 01 хүртэл 4 сарын хугацаанд зохион байгуулан 72 байгууллага аж
ахуйн нэгжийн татан оролцуулан хамтран ажиллажээ. Дээрх арга
хэмжээний хүрээнд 7 хоног бүр эргүүлд гарах байгууллага аж ахуй
нэгжүүдэд захирамж, хуваарь, эргүүлд ажиллах өдөр, хүн хүчний талаарх
албан мэдэгдэл хүргүүлж оройн эргүүлд гарган хамтран ажиллажээ.
Цагдаагийн газраас 2016 онд "Эрүүл”, "Олон нийтийн эргүүл” нэгдсэн аргэ
хэмжээг зохион байгуулан хөдөлгөөнт болон явган эргүүлийг зохион
байгуулснаар гудамж талбайд 80 гэмт хэрэг бүртгэгдсэн нь урд оны мөн
үеэс 43 нэгжээр буюу 34,9 хувиар, согтуугаар үйлдэгдсэн 165г эмт хэрэг
бүртгэгдсэн нь урд оны мөн үеэс 12 нэгжээр буюу 9.8 хувиар буурсан, мөн
архидан согтуурч захиргааны зөрчил гаргасан 4138 хүнийг саатуулсан нь
урьд оны мөн үеэс 729 нэгжээр буюу 14,9 хувиар тус тус буурсан эерэг
үзүүлэлттэй байгаа талаар мэдээлэл өглөө.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих