Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод томуу, томуу төст өвчний талаар авах арга зарим арга хэмжээний тухай албан бичгийг хүргүүлсэн байна. Уг албан шаардлагад нийслэлийн хэмжээнд амьсгалын замын цочмог томуу, томуу төст өвчний халдвар эрс нэмэгдэж лабораторийн үзлэгийн 13-17 хувь, хүүхдийн түргэн тусламжийн дуудлагын 65 хувийг эзэлж, хүүхдийн орны ачаалал 79.3 хувиар хэтэрсэн нь хязгаарлалтын арга хэмжээ авахад хүрээд байгааг дурджээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжөөр амбулаторийн үзлэгийн 15 хувийг томуу, томуу төст өвчин эзэлсэн тохиолдолд хязгаарлалтын арга хэмжээ авахыг зөвлөдөг байна. Тиймээс Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг шаардлагатай хязгаарлалтын арга хэмжээг авах, цэцэрлэг, сургууль, их дээд сургуулиудын хичээл, амралтыг зохицуулах, үзвэр үйлчилгээ, олон нийтийн газрын ажиллах цагийг богиносгох зэрэг арга хэмжээг яаралтай авахыг зөвлөжээ.
itoim.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих