Зүүн Цанхийн уурхайн нүүрсийг "Чалко” компанийн урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл болон олборлогч компани ‘TTJVCo’’-гийн ажил гүйцэтгэсэн төлбөрт өгч байгаа юм. Тиймээс дараагийн улирал хүртэл нүүрсээ дээрх үнээр борлуулахаар болсон байна.
"Эрдэнэс-Таван толгой” компани зах зээл дзх нүүрсний үнийн өсөлттэй уялдуулан улсын төсөвт хөрөнгө төвлө-рүүлэх, татвар, хураамж төлөлтийг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газраас өгсөн шийдвэрийн дагуу Баруун Цанхийн уурхайн үйл ажиллагааг өнгөрсөн онд эхлүүлсэн.
Гэхдээ Баруун Цанхийн уурхайн нүүрсийг өнөөдрийн байдлаар борлуулж эхлээгүй байгааг компаниас албан ёсоор мэдэгдэж байгаа юм. Тус юмпаниас 2012 онд баталсан ТЭЗҮ-ийн хүрээнд Баруун Цанхиас нүүрс олборлолт явуулж байгаа аж. Харин энэ онд Тавантолгойн ордын Зүүн болон Баруун Цанхийн уурхайд олборлолт, борлуулалтын үйл ажиллагаа явуулж, 2017 оны эхний хагас жилийн байдлаар улсын төсөвт тодорхой татвар, хураамж төвлөрүүлж, "Чалко” болон "TTJVCo” компанийн өр төлбөрийг барагдуулах төлөвлөгөөтэйгээр ажиллаж байгаа ажээ.
С.СҮЛД /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих