Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн тав хүртэлх насны хүүхдийн эмийн үнэд хөнгөлөлт үзүүлэх тухай тогтоолыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс гаргасан.
Уг тогтоолоор томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн хүүхэд ууж хэрэглэх нэн шаардлагатай 10 нэр төрлийн 30 эм бэлдмэлийн үнэд эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувийн үнийн хөнгөлөлт үзүүлэхээр болсон билээ. Үнэгүй олгох 10 нэр төрлийн 30 эм бэлдмэлийг ЭНДЭЭС хараарай.
Тэгвэл томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн тав хүртэлх насны хүүхэд энэхүү тогтоолоор баталсан эмийг өрх, сум, багийн эмчийн бичсэн жороор Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмээр үйлчилдэг эмийн сангаас ҮНЭГҮЙ авах боломжтой юм.
Энэхүү тогтоолыг энэ сарын сарын 7-ны өдрөөс энэ оны гуравдугаар сарын 1-ний өдөр хүртэл мөрдөнө.
-БАЯНГОЛ ДҮҮРЭГ-
-БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ-
-СҮХБААТАР ДҮҮРЭГ-
-ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ-
-ХАН-УУЛ ДҮҮРЭГ-
-БАГАНХАНГАЙ, БАГАННУУР, НАЛАЙХ ДҮҮРЭГ-
-АРХАНГАЙ АЙМАГ-
-БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ-
-БАЯНХОНГОР АЙМАГ-
-БУЛГАН АЙМАГ-
-ГОВЬ-АЛТАЙ, ГОВЬСҮМБЭР АЙМАГ-
-ДОРНОГОВЬ АЙМАГ-
-ДОРНОД АЙМАГ-
-ДУНДГОВЬ АЙМАГ-
-ЗАВХАН-
-ӨВӨРХАНГАЙ, ӨМНӨГОВЬ, УВС, ТӨВ АЙМАГ-
-ХОВД, ХӨВСГӨЛ, ХЭНТЭЙ, ОРХОН, ДАРХАН-УУЛ АЙМАГ-
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих