Х.Тамир нарын таван хүнд холбогдох хар тамхины хэргийн шүүх хурал өнөөдөр 09:00 цагт Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн байх ёстой юм. Эрүүгийн цагдаагийн газрын хар тамхитай тэмцэх хэлтсийнхэн өнгөрсөн оны долоодугаар сард Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Тамир, Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэст ажиллаж байсан Б.Амарбаясгалан нарыг Чойр өртөөнд үйлдэл дээр нь барьсан байдаг. Нэгэнтээ үйлдэл дээрээ баригдсан нөхдүүдийн хэргийг жил гаруйн хугацаа өнгөрчихөөд байхад хуулийнхан гацаагаад байна гэх мэдээлэл гарах болсон.
Х.Тамир, Л.Жавхлан, Н.Мөнхбат, Н.Сүхбаатар, Б.Амарбаясгалан нарыг Эрүүгийн хуулийн 188.3, 192.1, 192.2, 272.2, 169.1, 168.2 гэсэн зүйл ангиар шүүх юм. Эх сурвалжийн мэдээллээс үзэхэд Х.Тамир, Л.Жавхлан хоёрыг гадуур байцааж байгаа бол бусад гурван холбогдогчийг хорьж байгаа гэх мэдээлэл бий.
Хэрэгт холбогдоод байгаа Х.Тамирын төрсөн дүү Х.Идэр нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгчээр ажилладаг шүүгч аж.
Х.Тамир нь УИХ-ын гишүүн асан Д.Хувьтөгөлдөрийн хүү гэх мэдээлэл өнгөрсөн хугацаанд гарч байсан. Д.Хувьтөгөлдөр нь 1996-2000 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан юм.
Өнгөрсөн оны хоёрдугаар сард тэдэнд холбогдох анхан шатны шүүх хурал болсон ч, хэрэг нь мөрдөн байцаалтад буцаж хэргийг дахин нягталж тодруулах нь зүйтэй гэдэг шийдвэрийг шүүгчид гаргаж байсан юм.
Тэгвэл уг хэргийг өнгөрсөн сарын 1-ний өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх рүү шилжүүлсэн тухай эх сурвалж мэдээлж байв. Хоёр дахь удаагаа буцсан энэ хэргийг дахин мөрдөн байцаалтад буцаахгүй гэдгийг хэргийн мөрдөгчид болон прокурорууд хэлж байгаа аж.
Хоёр удаа мөрдөн байцаалтад буцаж асар их нотлох баримт болон бусад зүйлийг сайтар шалгаж нягталсан мөрдөгчид болон прокурорууд өөрсдийн хийсэн ажлаа талаар болгохгүйн тулд тэдний гэм буруутай эсэхийг дэнслүүлэхээр өдөр хоногийг хүлээж буй гэдгийг хэвлэлийнхэн бичиж буй.
Эх сурвалж: Шуурхай.мн
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих