Чулуун зэвсгийн бууц, эртний Орхоны руни бичээс, хүн чулуу зэрэг археологийн олон сонирхолтой олдворыг илрүүлсэн археологийн салбарын эртэмтэд өнөөдөр /2017.01.12/ "Монголын археологи-2016” эрдэм шинжилгээний хуралд оролцохоор чуулжээ.
Энэ удаагийн хуралд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумаас олдсон өвөрмөц содон хадны зураг, Хүннүгийн үеийн төмөр хайлуулах зуух, Баян-Өлгий аймгийн Ногооннуур, Орхон аймгийн Жаргалантаас илэрсэн Сяньби булш, Баян-Өлгий аймгаас шинээр олдсон хадны оршуулга зэрэг өнгөрсөн онд шинээр нээгдсэн, сол болсон олдворуудыг илрүүлсэн судалгааны багийнхны илтгэл олны сонирхлыг ихэд татаж байлаа.
Уламжлал болгон зохион байгуулж буй уг хурлыг зохион байгуулж буй Шинжлэх ухаан технологийн их сургуулиас зохион байгуулж байгаа аж. Тус сургуулийн археологийн салбарын эрдэмтэн, судлаачид л гэхэд өнгөрсөн онд дөрвөн томоохон судалгааны ажлыг хийсэн байна. Эдгээрийн нэг нь "Туул голын хөндийн соёлын өвийн судалгаа” хэмээх судалгааны ажлын үр дүнд Туул голын хөндийгөөс анх удаа 300 орчим булштай томоохон хэмжээний оршуулгыг газрыг олжээ.
Монголын археологчид 2016 онд гадаадын 12 улсын эрдэмтэн судлаачид, мэргэжлийн байгууллагуудтай хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлжээ. Мөн 18 аймгийн 50 гаруй сумын нутагт археологийн хайгуул, малтлага судалгаа явуулсан байна.
Ингээд "Монголын археологи-2016” эрдэм шинжилгээний хуралд оролцож буй эрдэмтдийн яриаг хүргэж байна.
Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэнгийн Археологи, угсаатан зүйн авран хамгаалах салбарын эрхлэгч, доктор, дэд профессор Ч.Амартүвшин: Монголын анхны бүтэн хадны оршуулгыг оллоо
Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэнгийн Хүрэл, төмрийн судалгааны салбарын эрхлэгч, доктор, дэд профессор Ц.Төрбат: Сяньбигийн үеийн анхны булшыг олсон
Буриад улсын эрдэмтэн Д.А.Миягашев: Монголын эрдэмтэдтэй хамтран ажиллах хүсэлтэй байгаа
А.СҮРЭН
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.АРИУНБОЛД
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих