Хотын дарга С.Батболд утааг бууруулах чиглэлээр хэд хэдэн захирамж гаргасан. Тэрээр ирэх оны нэгдүгээр сарын 1 хүртэл шилжилт хөдөлгөөнийг зогсоож, гэр хорооллыг тэлэхгүй байх захирамж гаргасан юм. Тэгвэл Хотын даргын шийдвэрийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дэмжсэн байна. Энэ талаар сэтгүүлчдэд өнөөдөр /2017.01.10/ мэдээлэл өгөх үеэрээ "Хотын төв хэсэгт нэг ч яндангаас утаа гарахгүй. Хэрэв дугуй түлэх зэргээр холбогдох дүрэм журмыг зөрчвөл торгуулийн арга хэмжээ авна. Хэн ч мөнгө санхүү, орлогогүйгээрээ далимдуулж болохгүй. Мэдээлэл өгсөн иргэдийг урамшуулна. Шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан явдал хүний эрхийг зөрчөөгүй. Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх Үндэсний хуулийн хамгийн эхэнд бичээстэй байгаа. Мөн нийслэлд шилжин ирсэн иргэдийг орон нутагт буцаах хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Тэдгээр иргэдийн хувьд орон нутгийн удирдлагуудтай ярьж ажлын байртай болгох асуудлыг судална” гэлээ.
Эх сурвалж: www.polit.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих