ХХ зууны манлай, гавьяат дасгалжуулагч Вандуйн Батбаярын нэрэмжит сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн УАШТ Спортын төв ордны "А” тэнхимд үргэлжилж байна.
Эрэгтэйчүүдийн 37, эмэгтэйчүүдийн 13 дахь удаагийн тус тэмцээнд 39 багийн нийт 201 тамирчин эрэгтэй ес, эмэгтэй найман жинд өрсөлдөж буй.
Эрэгтэйчүүдийн 60 кг-д тоглож буй олимпийн хүрэл медальт, Азийн наадам, Азийн АШТ-ий аварга, гавьяат тамирчин Д.Отгондалай хүрэл медалийн төлөөх тоглолтод Баянгол дүүргийн тамирчин Д.Түвшинтөгөлдөрийг ялж, хагас шигшээд гарлаа.
Эхний тойрогт гоц мөргөсөн гавьяат маань удаах даваанд Баянхонгор аймгийн тамирчин С.Өсөхбаярыг ялсан юм.
Түүний жинд сүүлийн хоёр жил дараалан мөнгөн медаль авсан О.Батхүү, олимпийн V байрын шагналт Э.Цэндбаатар нарын шилдгүүд бий.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих