Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Вандуйн Батбаярын нэрэмжит сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн гурав дахь өдрөө үргэлжилж байна. Эрэгтэйчүүдийн 37, эмэгтэйчүүдийн 13 дахь удаагийн тус тэмцээнд 39 багийн нийт 201 тамирчин эрэгтэй ес, эмэгтэй найман жинд өрсөлдөж буй юм.
Эрэгтэйчүүдийн 56 кг-д оюутны дэлхийн Универсиад наадмын аварга Х.Энх-Амар хүрэл медалийн төлөө тоглолтод Баянхонгорын Ж.Отгонбатыг ялж, хагас шигшээд шалгарав. Жин өгсөж, 52 кг-д тоглосон тэрээр мөнгөн медалийн төлөө В.Төмөрхуягтай тоглох юм.
Тус тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жингийн медалийн төлөөх тоглолтод "Рио 2016” олимпийн наадмын хүрэл медальт, "Хилчин” спорт хорооны тамирчин, МУГТ Д.Отгондалай Баянгол дүүргийн оролцогч Д.Түвшинтөртэй оноолт таарсан. Тэмцээний дундаас Д.Түвшинтөрийн дасгалжуулагч тамирчнаа дэвжээнд гаргахаас татгалзаж, улмаар МУГТ Д.Отгондалай хүрэл медалийн болзол хангав.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих