Аймгийн Засаг даргын орлогчоор томилогдоод удаагүй байгаа Ш.Ёл аймгийн нийгмийн салбарын асуудлыг хариуцан ажиллах ажээ.
Тэрбээр өнөөдөр аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Баяржаргал, Эрүүл мэнд, спортын асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Мөнхбаатар нарын хамтаар аймгийн Эрүүл мэндийн газар, Биеийн тамир, спортын газрын үйл ажиллагаатай танилцав. Тус агентлагийн удирдлагууд байгууллагын бүтэц, орон тоо, энэ онд хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар танилцуулж, дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Мөн үүний зэрэгцээ ажилтан, албан хаагчидтай нь уулзаж, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Нийгмийн салбарыг хариуцан ажиллахын хувьд ажлын гараагаа газар дээр нь ирж танилцан, тэдний санал бодлыг ажил хэрэгтээ тусган ажиллахаар анхаарал хандуулж байгаад агентлагуудын зүгээс талархалтай байлаа.
Аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл өнөөдөр ЭМГ болон БТСГ-ын үйл ажиллагаатай танилцсан бол маргааш аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Нийгмийн даатгалын хэлтсийн үйл ажиллагаатай танилцах ажээ.
www.choibalsan.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих