Томуу, томуу төст өвчний улмаас Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Хүүхдийн тасгийн ачаалал ихсэж, эмнэлгийн тоног төхөөрөмжийн хүрэлцээ муу байсан.
Аймгийн Засаг дарга тус тасагт нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдан авахад Орон нутгийн хөгжлийн сангаас 15 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр захирамжилсан.
Энэ дагуу яаралтай тусламж, сэхээн амьдруулах тасагт шаардлагатай эмчилгээний зориулалтын дуслын болон тарианы автомат шахуурга, хүчилтөрөгч өтгөрүүлэгч, хүнд өвчтөний хяналтын монитор зэрэг таван нэр төрлийн тоног төхөөрөмжийг БОЭТ-ийн Хүүхдийн тасагт өнөөдөр хүлээлгэн өглөө.
Энэхүү арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл, ЭМГ-ын дарга Ч.Оюунаа, БОЭТ-ийн захирал Д.Должин болон бусад холбогдох мэргэжилтнүүд оролцлоо. Аймгийн ЭМГ, БОЭТ-ийн хамт олон томуу, томуу төст өвчний өвчлөл их байгаа энэ үед шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангасанд аймгийн удирдлагуудад талархал илэрхийлж байлаа.
www.choibalsan.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих